Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайланг нийтэд мэдээлэв


-МАН 10,3 тэрбум, АН 10,1 тэрбум, МАХН 2,8 тэрбумын зардлын тайлан өгчээ-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дүн хандивын талаарх мэдээллийг Үндэсний Аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн дагуу хүлээн авч, нийтэд мэдээлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж оролцсон М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарт сонгуулийн хугацаанд нийт 5555 иргэнээс 8 тэрбум 691,9 сая төгрөгийн, 36 хуулийн этгээдээс 496 сая төгрөгийн хандив өгсөн байна. Үүнээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 1436 иргэнээс 2 тэрбум 589,2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая төгрөг, нийт 2 тэрбум 807 сая төгрөг, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1643 иргэнээс 3 тэрбум 275,5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс 250,0 сая төгрөг, нийт 3 тэрбум 525,5 сая төгрөг, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 2476 иргэнээс 2 тэрбум 827,2 сая төгрөг, 2 хуулийн этгээдээс 30 сая төгрөг нийт 2 тэрбум 857,2 сая төгрөгийн хандив өгчээ. 
Нэр дэвшигчид сонгуулийн хугацаанд 9 тэрбум 943,3 сая төгрөгийг сонгуульд зарцуулсан бөгөөд нэр дэвшигч  М.Энхболд 3 тэрбум 603,2 сая төгрөг, Х.Баттулга 3 тэрбум 485,5 сая төгрөг, С.Ганбаатар 2 тэрбум 854,6 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд хуулийн дагуу 3 тэрбум 900 сая төгрөгөөөс хэтрүүлээгүй байна хэмээн Үндэсний Аудитын газраас дүгнэжээ.

 Харин намуудын сонгуулийн зардлын орлого, зардлын хувьд МАН, АН-ын сонгуулийн зардлын дансанд нийт дүнгээр 13 тэрбум 337,6 сая төгрөгийг орлогыг сонгуульд зориулж төвлөрүүлжээ. МАН 6 тэрбум 711,5 сая төгрөг, АН 6 тэрбум 626,1 сая төгрөгийг зардлыг орлогод төвлөрүүлсэн байна.
МАХН-ын хувьд нэр дэвшигчийнхээ сонгуулийн зардлыг дансыг ашигласан учраас намын дансанд мөнгө төвлөрүүлээгүй гэнэ.
Үүнээс сонгуулийн хугацаанд  АН, МАН 13 тэрбум 337,1 сая төгрөгийг зарлагдсанаас МАН 6 тэрбум 711 сая төгрөг, АН 6 тэрбум 626,1 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Аудитын газраас намууд нь Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 6 тэрбум 800 сая төгрөгөөс хэтрүүлээгүй, хуулиа баримталж ажиллажээ хэмээн үзсэн байна.
Үүнээс харвал МАН нэр дэвшигчтэйгээ хамт  нийт 10 тэрбум 311,2 сая төгрөг, АН 10 тэрбум 111,6 сая төгрөг зарцуулсан бол МАХН 2 тэрбум 854 сая төгрөг зарцуулсан гэсэн тайлан Үндэсний Аудитын газарт ирүүлсэн байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан