Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨРИЙН ӨМЧИТ 30 ГАРУЙ КОМПАНИЙГ ЦЭГЦЛЭХ НЬ

Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахын тулд үйл ажиллагаа явуулдаггүй компаниудыг татан буулгах,  ижил төрлийн компаниудыг нэгтгэж, үргүй зардлыг багасгах, нэгдсэн удирдлагаар хангах, уялдаа холбоог сайжруулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Мөн улсаас төсөв авдаг, төрөөс  зайлшгүй дэмжих ёстой компаниудыг  улсын төсөвт үйлдвэрийн газар болгох, ганц хүн бүх хөрөнгийг нь зарцуулах эрхтэй зарим  төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт шилжүүлж, олон нийтийн хяналттай болгох, томоохон компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжих зэрэг ажлыг хариуцсан яамдуудтай хамтран хийж эхэлжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан