Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зүүнхараад хорио цээрийн дэглэм тогтоолоо

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Иймд тус суманд  хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Тус сум нь 26880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог. Мөн тус сумын төвд 23 мянга гаруй мал, 1000 гаруй гахай байна. Үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн 9 өрхийн 53 үхрийг устгаж үлдсэнийг нь  вакцинжуулж  байна.



Ингээд өчигдөрөөс хойш  Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй явуулах, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргалаа.



Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг өчигдөрөөс  эхлэн тав хоногийн угацаанд түр зогсоов. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан