Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдлоо
Монгол Ардын Намын XXVIII Их хурлын гол зорилго нь намын шинэ дарга болоод удирдлагын шинэ бүрэлдэхүүнийг сонгох. Тиймээс улс төрийн ууган хүчний хоёр өдөр Соёлын төв өргөөнд хуралдсан хурлын анирыг хот хөдөө чи тавин сонсч байна. Өчигдөр МАН Их хурлаараа шинэ даргаа сонгож, өнөөдөр намын Бага хурлаар түүний бүрэлдэхүүнд хэн хэн ажиллахыг тодорхой болгох аж.Их хуралд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тус нэр дэвшүүлсэн.Танхимаас Архангай аймгаас сонгогдсон төлөөлөгч н.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлсэн ч тэрбээр намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн юм. Харин намын дарга өрсөлдөж буй мэдэгдээд байсан, намын ерөнхий нарийн бичгийн зөвлөх Н.Дэмбэрэл намын даргад нэр дэвшихээс татгалзаж буйгаа илэрхийлэн нэрээ татав. Ингэснээр Монгол Ардын Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдсөн юм.
Намын Их хурлын гишүүдийн санал хураалтын дүн гарахад Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо.
0 Сэтгэгдэл