Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Банкуудын сард олгож буй зээлийн хүү одоогоор 19.9 хувьтай байна

Арилжааны банкуудын зээлийн хүү  асар өндөр байна. Монголд мөнгө хүүлэлтийн систем үйлчилж байгаа. Иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн өндөр хүүд сөхөрч байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед хөврөх болсон. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд Зээлийн хүүд хязгаар тогтоох хуулийн төсөл боловсруулаад байгаа билээ.  Энэ оны гуравдугаар улирлын байдлаар  арилжааны банкуудын  сард шинээр олгосон төгрөгийн зээлийн хүү 19.9, гадаад валютын зээлийн хүү 9.8 хувьтай байгаа дүн гарав. Харин төгрөгийн хадгаламжийн хүү 13, гадаад валютынх 5 хувийн хүүтэй байна. 

Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээлийн үлдэгдэл өнгөрсөн оныхоос  6.5 хувиар өсчээ.  Ингээд иргэд, аж ахуйн нэгжүүдийн авсан нийт зээл 13.4 их наяд төгрөг болов. Нийт зээлийн   50 хувь  нь аж ахуйн нэгжид,   49 хувь нь  иргэдэд ногдож буй.   Ингээд арилжааны банкуудын зээлийн үлдэгдлийг салбараар нь ангилан харвал  цалин, тэтгэврийн зээл 21, үл хөдлөх хөрөнгийн зээл 13.7, худалдааны салбар 12.8, боловсруулах үйлдвэрлэл 10, барилгын салбар 9.2, уул уурхай 7.6, бусад салбар 25.7 хувийг тус тус эзэлж байна.  
Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ сүүлийн хоёр жилд өссөн. Тэгвэл одоогоор  нийт зээлийн  7.2 хувийг эзэлж байгаа юм. Мөн чанаргүй зээлийн хувь өндөр гарах болсон. Энэ оны гуравдугаар улиралд чанаргүй зээл  8.8 хувьд хүрэв. Үүнээс  татан буугдсан банкуудын олгосон зээлийг  хасч тооцвол чанаргүй зээл 7.4 хувь болно.  Хугацаа хэтэрсэн болон чанаргүй  зээлийн дийлэнх нь хувийн хэвшилд ногдож буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан