Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх гэрээ хэлцэл хийнэ

-Ашигт малтмал газрын тосны газарт бүтцийн өөрчлөлт хийнэ-

Уул уурхайн салбарынхан зовлон жаргалаа ярилцав. Учир нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2017-11-23/  салбарынхаа 40 гаруй мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзсан юм. Энэ уулзалтаар  тус  салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал сонсох, цаашид авах арга хэмжээний тухай ярилцлаа.




УУХҮ-ийн  сайд Д.Сумъяабазар:
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын эрдэсийн зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилт тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх боломж бидэнд бий. Эрдэс баялгийнхаа үр шимийг компани төдийгүй ард иргэд хүртэх ёстой. Иймд уул уурхайн салбарт хэрэгжүүлэх бодлого,  ажлын арга барилыг өөрчлөх шаардлагатай. Юуны түрүүнд салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулна. Мөн үйлдвэр, техник, технологийн тогтолцоог бий болгох хэрэгтэй юм.
Манай салбар эрсдэл өндөр. Тэгэхээр даатгалын тогтолцоог хөгжүүлэх, сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн зөв, идвэхтэй үйл ажиллагааг дэмжсэн урамшууллын тогтолцоо бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал их бий. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний экспортын тээвэр байна. Энэ бол манай уул уурхайн салбарын өнөөгийн дүр төрх гэж хэлж болно. Үүнээс гадна цахимаар ашигт малтмалын хайгуулын лиценз олгох явц нэлээд маргаан дагуулсан. Учир нь мэргэжлийн бус хүмүүс олон лиценз авах явдал гарсан. Иймд хайгуулын лиценз олгохыг түр хугацаагаар зогсоолоо. Ирэх сард 2000 компанийн лицензийн асуудлыг шийднэ. Аж ахуйн нэгжүүд хохирч үлдэхгүй.
Уул уурхайн салбарын асуудлыг шийдэхийн тулд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Мөн Уул уурхайн тухай тусдаа хуультай болно. Энэ хуулийн төслийг боловсруулах ажилд мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байгаа. Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбар ил тод нээлттэй, хардлага сэрдэлггүй, байгаль орчинг сүйтгээд хаядаггүй, нөхөн сэргээлт хийдэг, уурхайн нээлтээс хаалт хүртэлх бүх эрх зүйн зохицуулалт, тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна.
Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын нэгтгэсэн. Эдгээр газар тус тусдаа ажиллах ёстой. Энэ талаар санал хүсэлт ч нэлээд ирсэн. Ирэх долоо хоногт  бүтцийн өөрчлөлт хийх талаар Засгийн газрын хуралд оруулна. Ерөнхий сайдад энэ талаар хэлсэн байгаа.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар улс төрчид, иргэд, эдийн засагчид нэлээд ярьдаг. Ажлын хэсэг гарч 2012 онд Засгийн газрын хийсэн 53:47 хувийн гэрээний  өгөөж ямар байгааг судалж байна. Мөн Оюунтолгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх гэрээ хэлцэл хийх талаар ажиллана. Та бүхэн саналаа хэлээрэй. УУХҮЯ хамтран ажиллахад бэлэн хэмээн хэллээ.
Тус хурлын үеэр уул уурхайн мэргэжлийн холбоодын төлөөлөгч нар санал бодлоо илэрхийлэв.

Орон нутагт АМНАТ-ыг үлдээх ёстой



Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар:
-Манай байгууллагад уул уурхайн мэргэжлийн 24 холбоо нэгдсэн. УУЯ-тай хоёр жилийн өмнө хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Гэвч хамтарч ажилласан зүйл өнөөг хүртэл алга. Яамны мэргэжилтэн нь санамж бичгээ хайгаад олохгүй байгаа. Төр засаг уул уурхайн дэмжинэ гэж нэг гараа өргөдөг. Амьдрал дээр ажил, ам хоёр нь зөрж ирсэн. Улс төржөөд сонгуулийн санал авах гэж популизм хийдэг. Ийм байдал нь уул уурхайн салбарын нэр хүндийг шавартай хутгаж байна. Уг нь эдийн засгийн үзүүлэлтүүдийг харвал уул уурхайн салбар яах аргаггүй монголчуудын амь зуулга болж байгаа юм.
Хариуцсан яам, агентлагаас лиценз зөвшөөрөл аваад ажлаа эхлэх гээд очиход орон нутаг нь зөвшөөрөхгүй гээд чагталдаг. Монгол Улс ганцхан. Тус тусдаа хууль эрх зүйн орчинтой холбооны улс биш. Төр засгаас зөвшөөрөл авсан тул  аж ахуйн нэгжүүд ажлаа хиймээр байна. Урд нь төрийн байгууллагууд зөвшөөрлийг нь өгч тухайн орон нутгийн саналыг авдаг байсан. Гэтэл өнөөдөр аймаг орон нутгаас зөвшөөрөл авах гэхэд болохгүй боллоо.
Би Ашигт малтмалын анхны хуулийг боловсруулхад оролцсон. Тэр үед Индонез, Австрали зэрэг улсаас туршлага судалсан. Тэгэхэд тэд “Уул уурхайг хөгжүүлнэ гэвэл орон нутагтай сайн тохир. Тэгэхгүй бол ажил явахгүй” гэж хэлж байлаа. Ингээд уг хуульд  Ашигт малтмал ашигласны төлбөрийг 30 хувиар тогтоож өгсөн. Үүний 20 хувийг  орон нутгийн төсөвт үлдээнэ гэж тусгасан. Гэвч хуулийн энэ заалт огт хэрэгжээгүй. Сангийн яам бүх орлогыг нь татан авч ирсэн. Ингэсээр байгаа уг заалт хуулиас бүр хасагдсан. Тэгэхээр орон нутагтай хэл амаа ололцож ажиллахын тулд дээрх татварыг үлдээхёстой. Үүнийг Сангийн яамтай ярьж шийдэх өгөхийг хүсч байна. Өнөөдөр, Эрдэнэт, Өмнөговь аймаг уул уурхайн орлогоор өөрийгөө санхүүжүүлж амьдарч байгаа. Тэгэхээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутагт нь үлдээх нь чухал юм гэсэн санал гаргав.

Монгол Улс эрдэс баялгын нөөцөө бүртгэж чадахгүй байна




Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Бат-Очир:
-Монгол Улсын уул уурхай хөгжүүлж буй газруудад ерөнхий төлөвлөлт хийх шаардлага бий. Тухайлбал, Таван толгой, Мардай, Гашуунсухайт боомт зэрэг газарт хөгжлийн төлөвлөлт алга. Өнөөдөр Таван толгойд л гэхэд нүүрсээ хаана буулгах, хаанаас яаж экспортлох гээд шийдэх асуудал их байна.
Үүнээс гадна уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй газрууд хог хаягдлын сан байгуулах асуудал тулгамдах боллоо. Жишээ нь: Эрдэнэт үйлдвэрийн хог хаягдлын сан дүүрсэн. Тэгээд цагаан тоосны тухай ярьдаг.  Оюу толгойд ч бас энэ асуудал  хамаатай. Иймээс одоо ашиглаж байгаа болон ашиглах ордуудын хог хаягдлын асуудлыг цэгцлэх шаардлага байна.
Нөгөө талаар Монгол Улс өнөөдөр ашигт малтмалын нөөцөө бүртгэж чадахгүй болсон. Өнөөдөр зөвхөн геологийн нөөц бүртгэж байна. Үүнийг зөвхөн баялаг гэнэ. Уул уурхайн төсөлд хэрхэн ашиглах ойлголт алга. Тэгэхээр хууль эрх зүйн орчинд бас өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм гэлээ.

Уул уурхайн хуулийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг дахиж хийх хэрэгтэй


Монголын ашигт малтмал экспортлогчдын холбооны тэргүүн  Д.Галсандорж:
-Уул уурхайн салбар өндөр хөгжсөн Канад тэргүүтэй орнууд Уул уурхайн тухай хуультай. Бусад оронууд нь Ашигт малтмалын тухай хууль хэрэгжүүлдэг. Эдгээр хуулийн нэр нь өөр боловч дотрох заалтууд нь уул уурхайн салбараа адилхан бүрэн зохицуулж байгаа юм. Манай улс Ашигт малтмалын тухай хуульд олон удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Уул уурхайн хуулийн талаар дахиж олон нийтийн хэлэлцүүлэг хийх саналтай байна. Одоо мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль уул уурхайн салбараа бүрэн зохицуулж чадахгүй байна гэж хэлэв.
Эцэст нь хэлхэд уг уулзалтад оролцосн уул уурхайн мэргэжлийн холбоодын удирдлагууд, төлөөлөгчид бүгд л санал бодлоо илэрхийлж үг хэлсэн. Тэгэхдээ тэд Уул уурхай хүн үйлдвэрийн сайдад тус салбарын  эрх зүйн орчны хэрэгжилт, хуулийн өөрчлөлтийн талаарх санал зэргээ бичгээр гардуулж байлаа.

 

0 Сэтгэгдэл
энэ тэнэг бөх ажил хийж үзсэн үү тэгээд инженерийн ажлыг мэдэх үү дагуулж ирсэн хоёр тэнэг хэвлэлийн ажилтан хүүхэн нь ёстой нэг өвчигнөж байна лээп Бас тэр Баяраа билүү зөвлөх юм уу юу юм бас дарга болох санаатай юм уу бүх юманд ороод энэ бүтэхгүй
энэ тэнэг бөх ажил хийж үзсэн үү тэгээд инженерийн ажлыг мэдэх үү дагуулж ирсэн хоёр тэнэг хэвлэлийн ажилтан хүүхэн нь ёстой нэг өвчигнөж байна лээп Бас тэр Баяраа билүү зөвлөх юм уу юу юм бас дарга болох санаатай юм уу бүх юманд ороод энэ бүтэхгүй
Хамгийн их уншсан