Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөшөөтийн уурхайн тосгоныг ирэх онд нүүлгэн шилжүүлнэ

Уул уурхайн салбарын “Баруун бүсийн чуулга уулзалт” Ховд аймагт болж байна. Уг чуулга уулзалтад оролцож буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,  өнөө өглөө Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
 Тэрбээр энэ үеэр “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагууд орон нутгийн хөгжилд анхаарч, дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж буй нь зөв зүйтэй юм. Цаашид ч орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг нь ажлын байраар ханган, харилцан бие биедээ дэмтэй байдлаар Монголын уул уурхайн үйлдвэрлэл явах хэрэгтэй хэмээв.


Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод 2007 оноос эхлэн “Мо Эн Ко” ХХК ашиглалтын долоон тусгай зөвшөөрөл эзэмшин, үйл ажиллагаа явуулж байгаа. Тус ордын бодит нөөцийг 2016 оны 3 сард 250 метрийн гүнд  87.9 сая тонн гэж шинэчлэн тогтоожээ.
Коксжих нүүрсний энэ уурхайд өдгөө 1000 гаруй хүн ажиллаж байгаагаас 700 орчим нь монгол ажилчид аж. Түүнчлэн “МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн иргэдэд 40 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлж байна. Мөн туслан гүйцэтгэх ажлууд, хүнс бараа нийлүүлэлтийн дийлэнхийг орон нутгаас авахаар гэрээ байгуулжээ.
Энэ талаар тус компанийн Төр, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Ж.Гөлөгөө “Манайх орон нутагтай хамтран ажиллах гэрээний дагуу нийт ажилчидын 71 хувийг орон нутгаасаа авсан. Мөн Ховд аймгийн компаниуд манай экспортын тээвэрийг 100 хувь гүйцэтгэж байгаа” гэв.
Харин орон нутгийн иргэд Уул уурхай, хүн үйлдвэрийн сайдад нутгийн иргэд “Хөшөөтийн уурхайн тосгонд суурьшсан хүн бүр амьсгалын замын өвчлөлтэй босон. Мөн  иргэдийн хашаанаас нэг метрийн зайд хөрс хуулалтын шороон овоолго үүсээд байна” хэмээн гомдол гаргалаа. Ийнхүү УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар “Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амь, эрүүл мэндийг давсан ямар ч эрх ашиг байх ёсгүй. Энэ талаар анхаарч  ажиллана” гэсэн хариу өгөв. 
Дарви сумын Хөшөөт багт одоо 215 өрх, 1500 гаруй иргэн амьдардарч байгаа. Сүүлийн жилүүдэд тус тосгоныг нүүлгэн шилжүүлэх тухай ярьж байгаа ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байна.


Харин Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог “ Ирэх оны улсын төсөвт Хөшөөт тосгоныг  нүүлгэн шилжүүлэхээр 600 сая төгрөг тусгасан байгаа. Иймээс үлдсэн мөнгийг “Мон Эн Ко” компани болон орон нутаг хамтран шийдэж ирэх онд багтаан нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил норм дүрмийн дагуу хэвийн явж байна. Гагцхүү нүүрсийг хуурай технологийн аргаар баяжуулдаг. Гэтэл  энэ үйлдвэрлэл нь байгаль орчинд  муугаар нөлөөлөх болсон.  Иймд бид өнгөрсөн жил нүүрсээ нойтон аргаар  баяжуулах гэрээг тус компанитай  байгуулсан. Ингэснээр 100 гаруй хүн ажлын байр шинээр бий болж, байгаль орчинд ч эерөг нөлөө үзүүлнэ” гэлээ.

0 Сэтгэгдэл
Яагаад бидний төсвийн мөнгөөр Хөшөөтийн уурхайнхны баасыг бэлдэх ёстой юм бэ. Сумьяабазараа өөрсдөө ашиг олох гэж байгаа хүмүүс мөнгөө өөрсдөө гаргах ёстой шүү
Компани монголын баялагийг Хямдаар авна. Бас Нүүлгэх өгдөг асар их зардлыг Төсөвүүлсэн Бахархаж суудаг ЯМАХ БОЛОВСРОЛТОЙ ЗАСАГ дарга вэ. Мөнгөний хэрэгт байнга холбогдож байдаг.
ТЭР КОМПАНИ МӨНГӨӨ ГАРГАЖ НҮҮЛГЭЭЧ.
Хамгийн их уншсан