Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанк төрц алтыг зах зээлийн үнээс 10 хувиар илүү үнээр худалдан авна



Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  5 дахь заалтыг үндэслэн Монголбанк байгалийн тогтоц буюу төрц хэлбэртэй алтыг 400 граммаас дээш жинтэй эсвэл онцгой сонин хэлбэр дүрстэй олдсон тохиолдолд жин харгалзахгүйгээр худалдан авдаг. Монголбанкинд тушаагдаж байгаа  алтны  дийлэнх нь сорьцолсон алт байдаг ч төрц алт цөөн хувийг эзэлж байна. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг энэ талын мэдээллээр хангаж,  олдсон төрц алтаа зах зээлийн ханшаас доогуур үнэлж, албан бусаар арилжаалахгүй байхыг зөвлөж байна.  Иймд Монголбанк зөвхөн сорьцолсон алт бус байгалийн өвөрмөц хэлбэр дүрстэй, бусад эрдэсийн элементүүдийг шингээн биежсэн төрц алтны худалдан авалтыг идэвхжүүлэх зорилт тавьж байгаа юм. Энэ нь Монгол Улсын Эрдэнэсийн санг аривжуулахад алт олборлогчдын оролцоог нэмэгдүүлнэ гэсэн үг. Алт олборлогчид төрц алт олборлосон тохиолдол бүрт Лондонгийн үнэт металлын биржийн тухайн өдрийн ханшаас 10 хувиар илүү үнээр Монголбанкинд худалдан авах юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан