Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оргил ачааллын үеэр үйлчлэх автобусны тоо нэмэгдлээ



Нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал оройн цагаар  эрс өсдөг. Тэгвэл 10 гаруй чиглэлд үйлчилж байгаа автобусны  тоо нэмэгдлээ.
Нийслэлийн тээврийн газар  иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй автобус  нэмэх график зохицуулалт хийсэн байна.
Тухайлбал:
1. Ч:1 “5 шар-Офицеруудын ордон”
2. Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,
3. Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
4. Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
5. Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,
6. Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,
7. Ч:47 “Орбит -Ард кино театр”,
8. Ч:51 “3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,
9. Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”,
 10. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,
Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулахаар төлөвлөж өнөөдрөөс эхлэн үйлчилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан