Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Биткойны анхны тэрбумтнууд тодров

Ихэр ах дүү Тэйлер болон Камерон Уинклвосс нар дэлхийн хамгийн анхны биткойн буюу цахим мөнгөнд хөрөнгө оруулалт хийснээр тэрбумтан болсон бизнесмэнүүдээр тодров.  Марк Цукербергийг тэдний төслийг хулгайлсан хэмээн шүүхдэж байсан ихэр ах дүүс “Facebook”-ийн санааг анх өөрсдийгөө гаргасан гэж үздэг юм. Учир нь тэд Харвардад Цукербергтэй хамт суралцаж, "Fаcebook" төсөл дээр хамтран ажиллаж байсан гэнэ. 2008 онд хоёр тал шүүхийн өмнө тохиролцож, ах дүү хоёр 65 сая ам.доллартай үлдсэн байна. 

“The Telegraph”-ийн бичсэнээр тэд крипто валют худалдан авахад нийт 11 сая доллар зарцуулсан байна. Гэтэл ердөө 4 жилийн дараа тэдний крипто валютын ханш 101 дахин өсч, залуус 1 тэрбум ам.доллартай болжээ. Эх сурвалжийн бичсэнээр ийн ах дүү хоёр дэлхийн анхны биткойны тэрбумтнууд болж буй гэнэ.
 
11 дүгээр сарын 29-нд цахим мөнгө буюу биткойны ханш огцом өсч, 11000 ам.доллар хүрсэн бөгөөд эргээд бага зэрэг унасан ч өчигдрийн байдлаар эргээд өсөх хандлага ажиглагдсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан