Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс ой тогтоолтын дэлхийн аварга боллоо


Энэхүү баярт мэдээг Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар фэйсбүүк хуудсаараа дамжуулан дуулгалаа.
Энэ сарын 1-нээс 3-ны хооронд Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн зохиогджээ.Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөн өрнүүлсэн байна. Улсаа төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Мөн насанд хүрэгчдийн ангилалд "Олон багц хөзөр" төрөлд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, "Нэр-зүс царай" болон “Зураг” төрөлд ОУ-ын Их Мастер В.Янжаа, өсвөр насанд "Түүхэн үйл явдал", "Хурдны хөзөр", “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрлүүдэд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам нар дэлхийн 7 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Түүгээр ч зогсохгүй Олон Улсын Их Мастерын болзлыг Б.Намуун, С.Марал, Н.Намуундарь Д.Сайханбилэг Б.Ариунбилэг, М.Уянга нар хангаж цол хүртсэн бол Н.Мөнхшүр, Н.Энхшүр, В.Янжаа нар ОУ-ын Их Мастерын зэргээ ахиулжээ.
Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны #1, ОУ-ын Их Мастер, Америкийн тамирчин Alex Mullen 9055 оноогоор Дэлхийн аварга болж дэд байрт ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7880 оноо, гутгаар байрт ОУ-ын Их Мастер В.Янжаа 7425 оноогоор тус тус шалгарсан байна.
Өсвөр насанд нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 6959 оноогоор тэргүүлсэн бол дэд байрт ОУ-ын Их Мастер М.Уянга 5552 оноо, гутгаар байрт ОУ-ын Их Мастер Б.Намуун 5302 оноогоор удаах байруудыг эзэлжээ.
Бага насанд нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Б.Ариунбилэг 4176 оноогоор Дэлхийн аварга болсон бол дэд байранд Ш.Наранбат 3846 оноо, гутгаар байранд Т.Үжин 3327 оноогоор удаах байруудыг эзэлсэн байна.
Мөн ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн аварга, Азийн аварга Н.Мөнхшүр "Азийн хамгийн шилдэг тамирчин - 2017" цомын эзэн болжээ.
Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 45 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан