Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Бадрал ОУ-ын тэмцээний тэргүүн байрт шалгарчээ




ОХУ-д олон улсын дуурийн дуучдын “Санкт-Петербург” уралдаан болж, дэлхийн 15 орны 200 дуучин оролцжээ. Тус уралдаанд оролцсон Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, баритон Ч.Бадрал тэргүүн байрт шалгарсан байна. Түүнтэй хамт Узбекистаны тенор Бехзод Давронов тэргүүн байрт шалгарчээ. Ийн хоёр дуучин урд өмнө нь тэргүүн байрт шалгарсан тохиолдол бараг байдаггүй юм байна. Тус тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан бас нэг монгол дуучин нь Санкт Петербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант, баритон Т.Энхбат байжээ. Тэрээр мөн амжилттай оролцож гуравдугаар байрт шалгарсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан