Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гоо сайхны ер бусын тэмцээнүүд



Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ухаантай бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Дэлхийн гоо бүсгүй”, “Ертөнцийн гоо бүсгүй” гэх мэт тэмцээнийг дэлхий нийтээрээ андахгүй. Тэгвэл доор өгүүлэх сайхан бүсгүйн тэмцээнүүдийн талаар та сонсч байсан уу.

1."Бөмбөртэй" гоо бүсгүй

Америкийн Арканзас мужид жил бүрийн талархлын баяраар “Бөмбөртэй гоо бүсгүй” нэртэй тэмцээн болдог. Тэмцээнд оролцогч бүсгүйчүүд талархлын баярын бэлгэдэл болсон индианчуудын хээ угалз бүхий зурагт хуудасны ард зогсч, нүүр биеэ халхалдаг. Шүүгчид бүсгүйчүүдийг гоо хөлөөр нь шалгаруулж, тэмцээнд ялагч тус мужийн хамгийн алдартай шоунд оролцож, олны өмнө ил гарч ирдэг. 

2."Сармагчин" гоо бүсгүй

“Сармагчингийн ертөнц” кинонд 1972 онд жүжигчин шалгаруулж авахын тулд гоо бүсгүйн нэгэн өвөрмөц тэмцээнийг Гэри Оуэнс зохион байгуулсан байна. Гоо бүсгүйн тэмцээнд оролцогчид хэд хэдэн шалгаруураар өрсөлдөх ч үзэгчдийн өмнө зөвхөн сармагчны багтай гарч ирэх ёстой. Тэмцээнд ялагч Доминика Грин “Сармагчны ертөнцийн төлөөх тулаан кинонд дүр бүтээх эрх авсан гэнэ. 

3."Ясны төгс байрлалтай" гоо бүсгүй

АНУ-д 1956-1969 оны хооронд үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг тэдний биеийн рентген зургийн хамт өрсөлдүүлж, ясны төгс биеийн байрлал бүхий гоо бүсгүйг шалгаруулдаг байв. Бүсгүйчүүдийн рентген зургийг эгц өмнөөс нь болон зөвхөн баруун, зүүн хөлийх гэх гурван байрлалаас аваад жингийн хуваарилалтаа хэрхэн зөв хийж байгааг тусгай тавцан дээр зогсоон хэмждэг гэнэ. Анхны тэмцээний ялагч Луис Конвей нь хоёр хөл дээрээ жингээ 50:50 хувьтай хуваарилж чаддаг гэсэн үзүүлэлтээр тэргүүлж байсан гэнэ.

4."Трансжендер" гоо бүсгүй


2013 онд Бразильд өөрсдийгөө эмэгтэй хүн гэж боддог, эмэгтэй хүн  шиг харагддаг эрчүүдийн дунд “гоо бүсгүй”-н тэмцээн анх зохион байгуулсан байна. Тэмцээнд оролцогчдод  ижил стандарт тавьж, тэргүүн байрын эзэнд хүйсээ солих мэс ажилбарт орох эрх олгосон гэнэ. Тэмцээнийг анх олон нийтийн зүгээс ширүүхэн шүүмжилсэн ч зохион байгуулагчид олон улсын хүний эрхийг хамгаалах конвенцэд ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн дүрмийн дагуу үүнийг явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

4.«Пин-ап» гоо бүсгүй

Ямар ч усны хувцас өмсөхгүй. Гэхдээ 1950-аад оныг санагдуулам дэрвэгэр даашинз өмссөн мяраалаг бүсгүйчүүдийн дунд энэ тэмцээн болдог. Австралид маш алдартай энэ тэмцээний титмийн отгон эзэн нь Скарлетт Роуз болжээ. Загварын ертөнцийн гол шалгуур болдог туранхай байх тухайх ойлголтыг үгүйсгэж, жинхэнэ бүсгүй хүний гоо төрхийг тодотгоход энэ тэмцээн асар их үүрэг гүйцэтгэдэг гэж зохион байгуулагчдын зүгээс үздэг байна.

5.“Богино үст” гоо бүсгүй

Хэдэн жилийн турш АНУ-д явагдсан энэ тэмцээнийг эмэгтэйчүүдийн талаарх нийтлэг хуучинсаг ойлголтыг халахын тулд зохион байгуулж эхэлсэн байна. 1920-оод онд эмэгтэй хүн урт үсгүй, нарийн бэлхүүстэй байх тухай нийтлэг ойлгож байсан бол  Флорида мужийн нэгэн жижиг хотод анх эмэгтэй эрэгтэй хүмүүсийн тэгш эрхийн тухай тунхаглан зөвхөн богино үстэй гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулах болсон байна. Энэ тэмцээн маш хурдтайгаар үр дүнгээ өгч, бүсгүйчүүд аль болох богино үстэй байхыг илүүд үзэн үсчний мэргэжил оргилдоо хүрсэн байна.
 
7.“Алуурчин” гоо бүсгүй

Бразилийн шоронд хүн амины хэргээр хоригдож буй бүсгүйчүүдийн дунд гоо бүсгүйн тэмцээн жил бүр явуулдаг байна. Томилогдсон шүүгч нар бүсгүйчүүдийг гадаад үзэмж болон боловсролын түвшин, оюун ухааны цараагаар нь үнэлэн гоо бүсгүйг тодруулдаг аж. Хамгийн сүүлд Ребекка Райса Суелен Гедезин гэх 19 настай Бразилийн Ресифе хотоос гаралтай бүсгүй шалгарсан байна. 

8.“Биеэ үнэлэгч” гоо бүсгүй

Уурлаж дарамтлахаасаа өмнө азнаарай хэмээн зохион байгуулагчид нь анхааруулаад энэхүү тэмцээнийг анх зохион байгуулсан юм. 2012 онд Лос-Анжелост анхлан “Miss Hooker” нэртэйгээр Наталия Фабия энэхүү тэмцээнийг зохион байгуулахдаа “ Хэдийгээр өөрсдийн биеийг худалдаж, амьдрах мөнгөө олж байгаа ч эдгээр бүсгүйчүүд дунд олон авьяастай бас гоо охид байдгийг батлахын тулд тэдний дунд ийн тэмцээн хийж буй юм” гэсэн байдаг.Үзэсгэлэнт бүсгүйчүүдийг маань зураачид, дуучид, барималчид, зохиолчид, хөгжмийн зохиолчид анзаарч хараасай хэмээн бодож эхлүүлсэн нь талаар болсонгүй олны анхаарлыг татаж чадсан хэмээн тэрээр нэмж ярьжээ.

9. Гоо бүсгүй «Цөмийн бөмбөг» 

АНУ цөмийн бөмбөг туршсанаас хойш Лас Вегасын шоумэнүүд 1952 оноос эхлэн “ Цөмийн бөмбөгтэй гоо бүсгүй хэмээн уралдааны зохион байгуулж эхэлжээ.  Энэ бол гоо үзэсгэлэнтэй бүсгүйг тодруулах энгийн л нэг тэмцээний адил дүрэмтэй байсан ч тайзан дээр гарсан бүсгүй бүр цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийг дүрсэлсэн хувцастай байх шалгууртай байж.  Хэдэн жилийн турш зохион байгуулсан энэ тэмцээний хамгийн алдартай ялагч нь 1957 оны гоо бүсгүй Ли Мерлин юм. Гэхдээ тэр бүсгүй алдарт Мэрилон Монротой тун төстэй байжээ. 

10."Хомроглон устгалтаас амьд үлдсэн" гоо бүсгүй

Хүн төрөлхтөний түүхэн тохиосон хамгийн хар өдрүүдийг үл мартахын тулд энэ тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн байна. Еврейчүүдэд тохиолдсон аймшигт хомроглон устгах нацистуудын ажиллагаанаас амьд мэнд үлдсэн эмэгтэйчүүдийн дунд энэ тэмцээнийг зохиож, жил бүр Изриалд явуулж байсан юм. Сүүлийн жилүүдэд оролцогчдын маань нас 74-94 болсон бөгөөд эмээ нар үдэмшлэгийн даашинз, спортын хувцастай шүүгчдийн өмнө гардаг. Хамгийн сүүлийн тэмцээнд 300 эмэгтэй оролцсон ч жилээс жилд оролцогчдын тоо цөөрсөөр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан