Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ханхүү Гарригийн сүйт бүсгүй Меган Маркл

Английн ханхүү, улаан үст Гарригийн сүйт бүсгүйгээр тодроод байгаа Америкийн жүжигчин Меган Маркл цахим ертөнцийн од болоод байна. Хосууд 16 сарын турш болзсон бөгөөд эхний саруудад харилцаагаа олноос чанд нууцалсан юм. Гарри Меганд гэрлэх санал тавихаасаа өмнө өөрийн эмээ хатан хаан болон Меганы эцэг эхээс зөвшөөрөл авсан байна. Хосууд Кенсингтоны эдлэн дэх Ноттингэмийн байшинд нүүж ирэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гарригийн ах Уильямын гэр бүлтэй хөршүүд байхаар төлөвлөжээ. Меган өөрийн Торонто дахь байшингаа орхин Англид иржээ. Тэдний хуримын тухай мэдээллийг аль хэдийнээ дэлхийн хэвлэлийнхэн ангуучлаад эхэлжээ. Жүжигчин Меган Марклийн талаарх зарим баримттай танилцья. 

Тэр хүмүүнлэгийн ажилд идэвхийлэн оролцдог

Меган “Дэлхийн зөн Канад” төслийн хүмүүнлэгийн албан ёсны элчээр саяхан сонгогдсон юм. Гэхдээ үүнээс ч өмнө  жендерийн тэгш байдлыг дэмжиж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөөх олон сайн санааны үйл ажиллагаанд оролцож байжээ. 

Тэр өөрийн брэндийг загварын ертөнцөд бий болгосон

Гэхдээ зөвхөн өөрийнхөө шүтэн бишрэгчдэд зориулан өдөр тутмын хувцасны загвар бүтээн 100-гаас бага ам.доллараар үнэлэгдэх хувцас худалдаанд гаргасан билээ.

Интернэт хэрэглэгчдийн 2016 онд хамгийн их анхаарлыг татсан хүн бол Меган

Өнгөрсөн жилийн хувьд Меган гүүглийн хайлтын системд хамгийн олон удаа бичигдсэн од хэмээх тодорхойлолт авсан юм. Хүмүүс хунтайж Гарригийн ирээдүйн гэргийн талаар илүү их мэдээлэл олж үзэхийн тулд түүнийг Гүүглээс хамгийн ихээр хайсан ч гэж болно. 

Гарри болон Меган нар холын садангууд

15 дугаар зуун буюу 1480 онд төрсөн Ральф Боуз гэх нэр тэднийг холбодог. Хатан хааны холын садан Боуз нь Меганы эцгийн ч садан гэнэ. Тэгэхээр Гарри, Меган нар нь 15 дахь үеийн садангууд гэж хэлж болох нь.
 
Меган Тревор Энгельсонтой гэрлэж байсан

Кино найруулагч Тревор Энгельсонтой Меган 2011 онд гэрлэсэн ч хоёр жилийн дараа албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна. Тэд ажлын ачаалал, стрессээс үүдэн хамтын амьдралаа хамгаалж чадаагүй гэдэг. 

Тэр Афроамерик ээж, ирланд аавтай
Меганы ээж Дорио Регланд бол афроамерик эмэгтэй. Тэр иогийн багш хийдэг. Харин эцэг Томас Маркл нь ирланд эр. Меганыг зургаан настай байхад эцэг эх нь салжээ. 

Жинхэнэ нэр нь Рейчел

Рейчел Меган Маркл нь  Лос-Анджелес хотод 1981 онд төрсөн юм.
  
Тэр хоёр нохойг аварчээ

Жүжигчний амьдралд хамгийн чухал зүйл н түүний Гай болон Богарт нэртэй хоёр нохой нь. Тэрээр хоёр нохойгоо амьтны дэлгүүрээс худалдаж аваагүй, гудамжнаас олж тэжээсэн гэдэг. Хүн бүрийг гэр оронгүй нохойг аврахын тэр уриалдаг.  

Deal or No Deal (хэлэлцээр) гэх телевизийн шоунд оролцсон

2016 онд Меган  “Deal or No Deal” шоунд мөнгөлөг чемодантай ирсэн бүсгүйчүүдийн нэг болсон юм. 

Анх “Үндсэн эмнэлэг” нэртэй савангийн дуурьт тоглосон

2002 онд “үндсэн эмнэлэг” олон ангит кинонд Меган Жилл нэртэй сувилагчийн дүрд тоглосон юм. Энэ киногоор тэрээр кино ертөнцөд орж ирж буй од гэдгээ олон нийтэд зарласан гэдэг. Харин “Давагдашгүй хүчин зүйл” кинонд тоглосноороо олны танил жүжигчин болж чадсан юм. 

Нэгэн цагт тэр уран бичлэгээр хоолны мөнгөө олдог байв

Жүжигчин болохоосоо өмнө тэрээр хуримын урилга болон ил захидал дээр уран бичлэг хийж, мөнгө олдог байв. Түүний үйлчлүүлэгчид дунд нэг биш алдартан байсан бөгөөд уран бичлэгээр амьжиргааны мөнгөө олж чаддаг байснаа дурсах дуртай. Тэрээр ханхүүтэй  гэрлээд Саксаны гүнж болох уу эсвэл гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан