“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Улаанбаатарт -3 градус хүйтэн
Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг
Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна
Олон Улсын Олимпын хорооноос Оросын Олимпын хорооны дарга уучлал хүсэв
Оросын олимпын хорооны тэргүүн Александр Жуков Олон улсын олимпын хороонд хандан “Оросын тамирчид допингийн эсрэг олон улсын дүрмийг зөрчсөнд үнэхээр их харамсч уучлал хүсч байна” гэв. “Р-Спорт”-ын мэдээлснээр “Оросын холбооны улсын Олимпын хорооны Ерөнхийлөгчийн хувьд хэдийгээр манай оронд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг ч олон улсын сэргээшийн эсрэг хуулийг зөрчсөн үйлдэл гаргасандаа бид үнэхээр уучлал хүсч байна.” хэмээн Жуков энэ сарын 5-нд болсон ОУОХ-ны хурал дээр хэлсэн байна. Тэрээр “өнөөдөр ОХУ-ын Өвлийн олимпын шигшээ багт Сочигийн наадмаар ороогүй олон залуу тамирчин маань үүнээс болж хамгийн ихээр хохирч байна. Тэд өмнөх тамирчдынхаа гаргасан зөрчлийн хариуцлагыг хүлээх ёсгүй. Дэлхийн наадамд тамирчин хүн төрийн далбаа, төрийн дуулалгүй, шигшээ багийн хувцасгүй орно гэдэг үнэхээр харамсалтай” гэдгийг илэрхийлсэн гэнэ.
Швейцарьт болсон ОУОХ-ны хурал дээрээс 2018 оны Пёнчаны цагаан олимпод Оросын шигшээ багийг оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсан бөгөөд зөвхөн өөрсдийгөө цэвэр гэдгийг батлаж чадах тамирчдаа ОУОХ-ны далбаан дор оруулж болно гэсэн зөвшөөрөл олгосон юм. Оросын холбооны улсын шигшээ багийн ОУОХ хасаад зогсохгүй энэ хугацаанд гарсан мөрдөн шалгах явцын зардлыг төлөх, бие даасан сорилтын системийг бий болгоход зориулж 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх зэрэг шийдвэр гаргасан байна.
Мөн ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко түүний орлогч байсан Юрий Нагорный нарыг насан туршид нь олимпын наадамд оролцох эрхийг хассан байна.
2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн олимп зохион байгуулагдахаар бэлтгэл хангагдаад байгаа билээ.
0 Сэтгэгдэл