Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Хүрэлбаатар: Одоохондоо ямар нэг арга хэмжээ авсан талаар мэдээлэл ирээгүй


Монгол Улс татвараас зугтагчдын диваажин болсон тухай мэдээлэл дэлхий нийтэд түгсэн. Учир нь Европын холбооноос манай улсын татварын мэдээлэлийг ил болгоогүй хэмээн үзэж хар жгасаалтад оруулаад байгаа. Цаашид Европын санхүүгийн зах зээлд гарах эрхийг хязгаарлах бусад хориг арга хэмжээ авч магадгүй нөхцөл байдал үүсээд буй. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ийн мэдээллээ. Тэрбээр:
-Европын холбооны Сангийн сайдуудын өчигдөр болсон хурлаар энэ асуудал орсон.  Энэ талаар 6 сараас эхлээд энэ талаар харилцаж эхэлсэн байна. Монгол Улс “Голобал форум”,  “BEPS” байгууллагын гишүүнээр элсч  татвараас зайлсхийх ашигаа шилжүүлэх зэрэг асуудлыг ил тод болгох тухай ярилцаж байсан юм билээ. Үүнд элсэхэд  Монгол Улсын хууль эрх зүйн орчинтой холбоотой хэд хэдэн асуудал бий. Арилжааны банкууд дахь гадаад иргэдийн дансны тухай мэдээлэл, хуулгыг Европын холбооны улсууд авдаг байя гэдэг зүйл яригдаж байгаа. Үүнээс гадна гадаадын иргэдийн Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд эзэмшиж байгаа хувь хэмжээтэй холбоотой мэдээллийг авдаг байя гэсэн. Гэхдээ энэ мэдээллийг тухайн банктай шууд харьцаад авдаг биш. Манай татварын байгууллагаар дамжуулж авах асуудал тавьсан байна.
Монгол Улс хөгжиж буй орон. Мэдээллийн систем хангалттай хөгжөөгүй. Тэгэхээр 2019 оноос энэ асуудал хэрэгжиж эхлэхээр яригдаж байж гэж би ойлгосон. Үүнтэй холбоотой бидний хийх ажил бий. Уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Тэгээд “Голобал форум”,  “BEPS” байгууллагын гишүүнээр элсэхэд холбогдох Монгол Улсын хуулиудад бусад орнуудтай татварын мэдээлэл солилцох ил тод болгох өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Яг одоохондоо ямар нэг арга хэмжээ авсан талаар мэдээлэл ирээгүй. Он дуустал үйл ажиллагаа хэвийн явна гэж үзэж байгаа. Би өнөө өглөө цаад талын зарим экспертүүдтэй утсаар холбогдож ярилцсан. Тэгээд хийх ёстой ажлаа хийе. 2019 оноос мэдээлэл шууд солилцож ажиллах талаар ярилцсан.
Дэлхий нийтээр татвараас зайлсхийх явдалтай тэмцэж байна. Тэгэхээр Монгол Улс үүнээс зайлсхийх боломжгүй.  Харин татвараас зугтааж Монголд ирж хөрөнгө оруулах хууль эрх зүйн боломжийг хангаад өгөх юм бол  улс орнуудаас олон төрлийн хориг арга хэмжээ ирэх магадлалтай. Тэгэхээр Монгол Улс олон улсын жишгийг дагах ёстой. Татвараас зугтаасан мөнгө заавал Монголд орж ирэх албагүй. Миний ойлгосоноор Банкны тухай хуульд өөрчлөлт орох байх. Сангийн яам Татварын ерөнхий хуулийг ойрын үед боловсруулж хэлэлцүүлэг хийнэ хэмээн мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан