Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Энхтүвшин даргатай МАН энэ төрийг удаан гацааж мэднэ

МАН Монгол төрийн ажлыг гацаан байж бага хурлаа хийн шөнө дөлөөр намын даргаараа Ө.Энхтүвшинг сонголоо. Хуучин дарга нарын хувьд УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан шалтгаанааар хариуцлага хүлээж албан тушаалаасаа бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа хэрэг.
Монгол Улсын улстөрийн томоохон намын даргаар Ө.Энхтүвшин сонгогдсоноор цаашид улс төрийн амьдралд ямар нөлөөлөл үзүүлэх бол гэж олон хүн бодож байгаа.  Юутай ч тэрээр хуучин цагт ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны академи төгссөн тууштай коммунист.     

1996 оноос намынхаа нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын МАХН-ын хороон дарга, 2000 оноос УИХ-ын гишүүн, 2006 онд нөхөн сонгуулиар  бас УИХ-д сонгогдож байсан хүн. Өнгөрсөн УИХ-д МАН-ын бүлгийн дарга байсан. Ерөнхийдөө намдаа бол хэрэгтэй, чадварлаг боловсон хүчний нэгд ордог хүн.
Гэхдээ энэ албан тушаалын өндөрлөгт тэрээр “Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс” жигүүр байгуулан намыхаа удирдлагыг дарамталж байгаад Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд болох замаар хүрсэн.  Чухамдаа намынх нь удирдлага түүнийг хэвлэл болгонд элдэв ярилцлага өгөөд, намаа шүүмжлээд байхаар нь залхсан хэрэг. Тэгээд ч Ө.Энхтөвшин Засгийн газрын гишүүн болоод өнөө яриад байдаг намын шинэчлэл, удирдлагуудын алдаа энэ тэр гэдгээ ор тас мартаад таг чиг болсон юмдаг. Тэгэхээр түүнд албан тушаал хэрэгтэй байснаас биш намынх нь шинэчлэл, улс орны эрх ашиг  нэг их гол асуудал байгаагүй. Дөнгөж сая л гэхэд намынхнаасаа оноо авах гэж “УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөхөд МАН-аас сонгогдсон гишүүд оролцох боломжгүй” гэсэн хатуу мэдэгдэл хийж байлаа. Харамсалтай нь түүнийхээр биш болж өглөө нь цаадуул нь бүгдээрээ хуралдаа ирээд суучихсан байгаад түүнийг жаахан эвгүй байдалд оруулсан. Өөрөө ч урд өдөр нь хэлж байснаа мартчихсан ичих ч үгүй тангаргаа өргөж л байсан.

1996-2000 онд МАН анх удаа ялагдаж цөөнх болсон ч УИХ аливаа шийдвэрийг дийлэнх олонхиор гаргадаг байсан болохоор өөрийн 25 гишүүн дээрээ талийгаач О.Дашбалбарыг элсүүлэн нийтдээ 150 гаруй удаа хурал хаяж төрийн ажлыг гацаан чухал чухал шийдвэрийг бойкотолж байсан гашуун туршлага бий.
Энэ бүхнээс үүдээд бодоход энэ удаагийн парламент МАН-аас болоод багагүй гацаанд орж мэдэхээр байна. МАН бол зөв ч бай, буруу ч бай, ер хувь хүн өөрөө юу ч гэж бодож байсан удирдлага, даргынхаа л үгийг дагадаг хатуу цэрэгжсэн нам. Ийм ч болохоор үе үеийн олон гишүүн, залуу халаа нь намын даргынхаа хэлснээр явж байгаад төрийн мөнгө луйвардсан хэрэгт орж байсан улс төрийн хүчин.

Тэгэхээр нэг талаас нам бүлэглэлийн ажлыг төрөөс дээгүүр тавьдаг, нөгөө талаар хэн нэгнийг дарамтлан шантаажилж байж өөртөө ашиг хайдаг энэ хүн намын дарга болсноор УИХ дахь цөөнх МАН-ын гишүүд удаа дараа хурал хаяж төрийн ажлыг өнөөгийнх шигээ гацаагаад байхыг үгүй гэх газаргүй.
Ө.Энхтүвшингийн хувьд энэ дөрвөн жилд АН-ынхантай яаж үг хэлээ ололцож, өөрийн намын хөтөлбөрт туссан зүйлүүдийг ажил хэрэг болгон улс, ард түмэндээ хэрэгтэй зүйлүүд хийх вэ гэхээсээ илүүтэй энэ УИХ, Засгийн газрыг яаж гацаанд оруулж АН-ын мөрийн хөтөлбөрийг яавал хэрэгжүүлэхгүй байх вэ гэж зүтгэх  нь тодорхой. Ингэж байж намынхаа хамт олноос “оноо” авч байгаад дараагийн сонгуулиар намаа ялуулчихвал Ерөнхий сайд болчихно гэж бодоод байгаагаас  биш улс орон, ард түмний эрх ашиг  юу ч биш.

Намын ажлаасаа хувийн эрх ашгаа дээгүүр тавьдаг, төр улс, ард түмний эрх ашгаас намынхаа хэргийг илүү үздэг ийм тууштай коммунист энэ намыг тэргүүлэх болсон нь ирэх дөрвөн жилд төрийн ажлыг багагүй гацаанд оруулж мэдэх юм.  
Чухамдаа тууштай коммунистууд юмны наад цаад учрыг олж тунгаахаасаа илүүтэй өөрийнхөө л зөв гэж итгэж үүнийхээ төлөө юуг ч гаргуунд нь гаргаж чаддаг улс. Эдний үзэл суртлын эцэг гэдэг Владимир Ленин чухамдаа намаа ялуулж, төрийн эрхийг барьж байхын тулд хэдэн зуун сая хүний амийг хөнөөж байсан  гашуун үнэн бий.
Өнөөдөр хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгож байгаа МАН, энэ намын дарга  Ө.Энхтүвшин маргааш ямар ааш араншин гаргахыг л харж байя.

0 Сэтгэгдэл
наапуул чинь ч яаж ч мэднэ шүү. МАН гэдэг коммунистууд чинь буудаж мэдэх улс шүү
neeree l tegne dee
íààïóóë ÷èíü ÷ ÿàæ ÷ ìýäíý ø¿¿. ÌÀÍ ãýäýã êîììóíèñòóóä ÷èíü áóóäàæ ìýäýõ óëñ ø¿¿
Хамгийн их уншсан