Будапешт дэх Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулга гаргажээ
2017 оны 12 сарын 6

Энэхүү анхааруулгадаа монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорон дахь хилээр дамжин Европын холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд нисдэг тэрэг болон нохойтой эргүүл тогтмол хяналт хийж, хил зөрчигчдийн эсрэг тууштай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа болно.
Иймд Унгар улсаар дамжин Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө гэмт хэргийн шинжтэй зар, мэдээлэлд хууртахгүй байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.