Нийтийн тээврийн автобуснууд байгалийн хийгээр явдаг болно
2017 оны 12 сарын 6

Улаанбаатар хотын агаарын бохирдол, хорт утааны 11 хувийг Нийтийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг. Ийм ч учраас зарим том оворын автобус хар утаа суунаглуулан явах нь энүүхэнд. Тэгвэл БНСУ-ын хөрөнгө оруулалтаар  “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК дизель түлшийг халж байгалийн хийн түлш хэргэлдэг болгох нь. Ингэхдээ “Улаанбаатар байгалийн хий” ХХК нэртэй компани байгуулан ажиллах аж. Автобусны шатахууны хэрэглээг өөрчлөх уг ажлыг ирэх оны 2-р улирлаас нэвтрүүлж эхлэнэ. Энэ төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 28.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулах болжээ. Мөн нийслэлд байгалийн шатдаг хий агуулах колонкуудыг барих дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн хэмээн“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас мэдээллээ.  
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.