Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Шижирбат өнөөдөр 100,000 ам.долларын төлөө өрсөлдөнө


“Авьяаслаг Монголчууд” шоугаар монголчуудынхаа танил болсон бүжигчин Ө.Шижирбатыг дэлхийн авьяастнууд хэдийнэ таньдаг болсон билээ. “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцож өөрийгөө таниулж чадсан тэрээр өнөөдөр  “Авьяаслаг Азиуд” шоуны гранд финалд оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх гэж байна. Эцсийн шалгаруулалтын тухай тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Дахиад ганц удаа хөл дээрээ тогтох боломж өгсөн та бүхэндээ баярлалаа. Арванхоёрдугаар сарын 7-нд Гранд финал буюу шилдэг есөн оролцогчийн эцсийн шалгаруулалт болно. Цаг бага байгаа ч байгаа бүхнээ гаргах болно” гэжээ. Ялагчийг олон нийтийн санал хураалтаар шалгаруулах бөгөөд санал хураалтад идэвхтэй оролцож, монгол авьяастнаа дэмжихийг залуустаа уриалмаар байна. Мөн эхний үзүүлбэрээрээ “Алтан баззер”-ын эзэн болж чадсан түүнд уншигчдынхаа өмнөөс 100,000 ам.долларын эзэн болохыг ерөөе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан