Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бичил уурхайчид Ашигт малтмалын тухай хуулийн хүний эрх зөрчсөн заалтыг өөрчлөх санал тавьж байна


Нэг хэсэг эмх замбараагүй алт л гарч байвал хаа дуртай газраа сэндийчэж явсан нинжа нарын арми Бичил уурхайчид гэсэн зохион байгуулалтад орж эхэлсэн. Өнөөдөр тэд холбогдох яам тамгын газар, агентлагуудтай хамтарч чуулж байна. Ингээд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллахад тулгарч буй асуудал бэрхшээлээ шийдэх гарц, санал дүгнэлтээ ярилцаж тайлангаа тавьж буй юм. Манай улсад одоогоор хувиараа ашигт малтмал олборлож буй 20-30 мянга орчим иргэн бий гэсэн судалгаа гарчээ. Тэдний 30 хувь нь албан ёсоор зөвшөөрөл авч нөхөрлөл, хоршооны хэлбэрээр зохион байгуулалтад орж үйл ажиллагаа явуулж байгаа аж. УУХҮЯ, АМГТГ, Швейцарийн хөгжлийн агентлагын “Тогтвортой бичил уурхай” төсөл, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо хамтран зохион байгуулж буй “Хариуцлагтай бичил уурхайн төлөө хамтдаа” сэдэвт чуулганыг зохион байгуулж байна.  Энэ удаагын үеэр хууль эрх зүйн дүрэм, журам хангалтгүй хэрэгжиж буйг төрийн байгууллагын төлөөлөгч нар онцоллоо. Мөн бичил уурхайчид хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх шаардлага буй талаар ярьж буй юм. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд Бичил уурхайн зориулалтаар эдийн засгийн үр ашиггүй нөхөн сэргээлт хийгээгүй хаягдмал газар олгох заалт бий аж. Үүнийг олон улсын хүний эрхийн байгууллагаас хүний эрх зөрчсөн заалт хэмээн дүгнэжээ. Иймд уг заалтыг өөрчлүүлэх саналаа Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо УУХҮЯ-нд гаргасан байна. Учир нь эдийн засгийн үр ашигтай газар гэдэг нь тодорхой ашигт малтмалын тодорхой нөөцтэй газрыг хэлнэ. Гэтэл бид тодорхой хэмжээний нөөцгүй газарт үйл ажиллагаа явуулаад ашиг олох, нөхөн сэргээлт хийх ямарч боломжгүй хэмээн бичил уурхайчид үзэж байгаа юм. Мөн дээрх хуульд “Бичил уурхай эрхэлхэд хүүхдийн хөдөлмөр ашиглахыг хориглоно” гэсэн заалт оруулах санал ч бас өгчээ. Үүнээс гадна мөнгөн усны хэрэглээг бууруулах, алт олборлоход ашиглах химийн бодисын зохицуулалт хийсэн  үндэсний хөтөлбөр боловсруулах ёстой хэмээн бичил уурхайчид үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан