Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Алтанбагана: Бичил уурхайчид одоогоор 300 га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна



Швейцарийн хөгжлийн агентлагын “Тогтвортой бичил уурхай” төслийн зохицуулагч Б.Алтанбаганаас бичил уурхайчдын өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Бичил уурхайчдын ажиллах хууль эрх зүйн орчин ямар байна вэ?


-Энэ онд Засгийн газрын тогтоолоор “Бичил уурхайн журам” шинэчлэгдэн батлагдсан. Тэгэхдээ хуучин журмыг мөрдөж ирсэн өнгөрсөн долоон жилийн хугацаанд учирч байсан алдаа дутагдал, хүндрэлтэй асуудлыг шийдсэн юм. Тухайлбал, хариуцлагын тогтолцоог илүү нэмэгдүүлж өгсөн. Үүнд байгаль орчны талын хариуцлагыг илүү тодотгож өглөө. Бичил уурхайчид ашигласан талбайдаа нөхөн сэргээлт хийхдээ Байгаль орчны нөхөн сэргээлтийн аргачлалыг мөрдөх ёстой шаардлага тавина. Нөхөн сэргээлтийн аргачлал нь энэ журмаа дагаж батлагдсан. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал бичил уурхайчдын татвар төлөлт нэмэгдэж, нийгмийн даатгалд хамрагдах нь сайжирч  байгаа. Аюулгүй ажиллагааны норм дүрэм сайн мөрдөх болсон.   Албан ёсны зөвшөөрөлтэй бичил уурхайн талбайд гарсан осолын тоо илт буурлаа. Хууль бусаар олборлолт хийж байгаа газар гарсан осолын тоо буурахгүй байна. Тэгэхээр хууль бусаар ашигт малтмал олборлож буй иргэдэд аюулгүй ажиллагааны сургалт хийх, албажуулах шаардлага байгаа юм.

-Бичил уурхайд хэдийн хэмжээний татвар төлж байгаа вэ?

-Хүн амын албан татварын тухай хуулиар тухайн иргэн өөрийн орлогоо тодорхойлж татвар төлөх ёстой. Бичил уурхайчдын сарын дундаж орлого 500-600 мянган төгрөг байдаг. Үүнээс л татвар төлж байгаа.

-Хэдэн жилийн өмнө нинжа хэмээн нэрлэгдсэн хүмүүс хаа дуртай газраа ухаж сүйтгээд явдаг байлаа. Одоо “Хариуцлагтай бичил уурхай” гэсэн төсөл хэрэгжиж байна. Бичил уурхайчдын хариуцлага хэрхэн нэмэгдэв?

-Хүн бүр бараг мэдэх байх. Өмнө нь бичил уурхайчид эмх замбараагүй ямар ч зохион байгуулалтгүй дур зоргоороо авирлаж байсан. Өнөөдөр ийм асуудал хумигдсан. Алабн ёсны зөвшөөрөлтэй бичил уурхайн талбайд очоод үзвэл зохион байгуулалтад орсон. Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхгүй болсон байгаа. Бүр зарим бичил уурхай гэр цэцэрлэг ажилуулж байгаа сайн жишээ бишгүй бий. Тэгэхээр хариуцлага сайжирсан гэж бид үздэг. Бичил уурхай гэхээр хууль бус үйл ажиллагаатай нэр холбогчихдог. Уг нь зохион байгуулалтад орж албажсан хүмүүс олон.

-Тэгвэл хэчнээн га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна вэ?


-Швейцарийн хөгжлийн агентлаг “Тогтвортой бичил уурхай” төсөлийн хүрээнд бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулах төсөл хэрэгжүүлсэн. Ингээд бичил уурхай ажиллаж байсан 200 га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна. Үүнээс гадна бичил уурхайчид өөрсдөө 100 гаруй га талбайг нөхөн сэргээсэн юм. Энэ онд нөхөн сэргээх аргачлалыг өөрчлүүлж  таван аймгийн нутагт 40 га талбайг  нөхөн сэргээж байгаа.  Тэгэхээр 300 га талбайг өнөөдрийн байдлаар нөхөн сэргээсэн гэж хэлж болно.

-Бичил уурхайн зориулалтаар шинээр газар олгож байгаа юу?

-Бичил уурхайчдыг үйлдвэрлэл явуулж хаягдсан талбай, үйлдвэрийн аргаар ашиглах боломжгүй талбайг бичил уурхайчид ашигладаг.  Одоогоор бичил уурхайд 1300 гаруй цэгт  үйл ажиллагаа явуулж байна. Бичил уурхайчдад тудлгамдаж буй асуудлын нэг нь яах аргагүй үйл ажиллагаа явуулах газар. Шинэ журмаар газрын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэхээр тусгасан. Гэвч журмын хэрэгжилтэд илүү анхаарч ажиллах шаардлага бий. Бичил уурхайчид Засгийн газар үйл ажиллагаа явуулах талбайн асуудлыг шийдэж өгөх санал гаргаж байгаа.

-Ашиг малмалын нөөц ашигласны  нөхөн төлбөр төлдөг үү?


-Төлдөг. Алтаа Монголбанкинд тушааж 2.5 хувийн Ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлж байгаа.

-Тэгвэл энэ онд бичил уурхайчид хэдий хэмжээний алт олборлож Монголбанкинд тушаагаад байна вэ?

-Монголбанк өнгөрсөн сарын байдлаар 18 тонн алт худалдаж авсан дүн бий. Үүний 63 хувийг иргэд тушаасан. Үүнд бичил уурхайчдын олборлосон алт орж байгаа.
-Бичил уурхайчид ямар ямар төрлийн ашигт малтмал олборлож байна вэ?
-Монголд ашигт малтмал олборлож буй бичил уурхайчдын 78 хувь нь алт олборлож байна. Үлдсэн нь  нүүрс, жонш, вольфрам, хагас үнэт чулуу олборлодог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан