Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн байгуулалтын байнгын хороонд МАН-ын гишүүдийг багтаасангүй

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр үдээс хойш хуралдаж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа.

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнийг уншиж сонсгосны дараа чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 89,2 хувиар тогтоолын төслийг баталлаа. УИХ-ын энэхүү тогтоол нь батлагдсан өдрөөсөө хүчинтэй байх юм. Хуралдаанд 37 гишүүн оролцсон. УИХ-д 69 гишүүн тангараг өргөсөн. Тиймээс хуралдаанд 53.6 хувийн ирцтэй гарсан юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн нэрсийг дурдвал:

 
1. Н.Алтанхуяг

2. А.Бакей

3. Ж.Батзандан

4. Д.Бат-Эрдэнэ

5. М.Батчимэг

6. Д.Батцогт

7. Н.Батцэрэг

8. С.Баярцогт

9. Р.Бурмаа

10. Р.Гончигдорж

11. Б.Наранхүү

12. С.Одонтуяа

13. Ч.Сайханбилэг

14. М.Сономпил

15. Ш.Түвдэндорж

16. Х.Тэмүүжин

17. Л.Цог

18. Д.Эрдэнэбат нарын УИХ-ын гишүүд байна. Ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд нэг ч МАН-ын гишүүд багтсангүй.

Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталснаар өнөөдрийн УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж даргаа сонгох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан