Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа


УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.12.08/ үдээс өмнөх хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж батлав.
Уг хуульд мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хашаа, байрны эрүүл ахуй, ариун цэвэр, орчны цэвэрлэгээ, сэг, зэм устгал, харвдаргүйтгэл, шилжилт, хөдөлгөөний хяналттай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Мөн мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх, халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах тандалт, шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ авах, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг тусгаж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг илүү тодорхой болгожээ.
Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, бүтэц, тогтолцоо, байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн хяналтын байгууллага болон мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх хяналтыг тодорхой болгож заагласан зохицуулалт болон малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг төсөлд шинээр нэмж орууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан