Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германд их хэмжээний цас орсны улмаас 250 нислэг хойшлов


Германы хэд хэдэн нисэх буудлын зүгээс өчигдөр нислэгүүд хойшиллоо гэж мэдэгдсэн байна. DPA агентлагийн мэдээлснээр энэ сарын 10-нд цаг агаарын таагүй байдлын улмаас 250 нислэг хойшлогдож, хэдэн зуун хүн онгоцны буудалд саатсан байна. Дюссельдофын онгоцны буудал бүхэлдээ тэг зогсолт хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэнэ.  Мөн “Известия” агентлагийн мэдээлснээр Английн Бирмингем, Уэст-Мидлэнс хотын нисэх буудал болоод Лондонгийн Лутоны зарим нислэг ч цаснаас болж хойшлогджээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан