Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Мөнхшүр, Н.Энхшүрийн дээд амжилтууд Гиннесийн номонд бичигдэнэ


БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000$-ын шагналын сантай тэмцээн энэ сарын 5-9-ний хооронд болж, 320 тамирчин 10 төрлөөр өрсөлдсөн билээ.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын Оюун ухааны академийн 4 эмэгтэй тамирчин насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд амжилттай өрсөлдөж дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилсэн байна. Түүгээр ч зогсохгүй насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн хоёр дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр болжээ.
Мөн манай дөрвөн тамирчин нас насны ангилалдаа эхний байруудад шалгарч шагналын сангийн дийлэнхийг нь авч, нийт 9 цомын 5-ыг нь хүртсэн байна. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан