Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МАНАЙ ЦЭРГИЙН ЖАВХАА” дуу хөшөөтэй боллоо


Дуу гэдэг олон жигүүртэй байдаг. Хөг аялгуу, яруу шүлэг айзам, уран бүтээлчдийн сэтгэлийн огтлолцол дээр дуу төрдөг. Хүний сэтгэлийг эзэмдэн, он цагийг элээх мөнхийн бүтээл төрнө гэдэг аугаа юм. Тэр дундаа хөшөө болж сүндэрлэх хувь тавилан тийм ч олон бүтээлд оногдоогүй биз ээ.
Нэгэн жарны тэртээгээс Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон удирдаач, хөгжмийн зохиолч, УГЗ Шагжийн Гун-Аажавын 200 гаруй нийтийн дууны дээж, цэргийнхний уран бүтээлийн сангийн охь болсон “Манай цэргийн жавхаа” дууны хөшөөний нээлт болов.
Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 85 жилийн ойн хүрээнд болсон тус хөшөөний нээлтэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын удирдлага, уран бүтээлчид, алдарт “Жаран хар” эрэгтэй найрал дуучдын төлөөлөл оролцсон байна.
Энэхүү хөшөөний зураг, эскизийг ЦДБЭЧ-ын бүжигчин Ц.Батбаярын хүү Ц.Жавхлан гаргасан бөгөөд хөгжмийн зохиолчийн үр хүүхдүүд бүтээн босгосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан