Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ гэр барих, байр авахад сайн өдөр


Аргын тооллын 12 дугаар сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 25, Тугчин одтой, харагчин тахиа өдөр

Өдрийн наран 08 цаг 37 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш гавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахиах, хагалгаа хийлгэх гэр бүрэхэд сайн. Мод суулгах,нарийн зөвлөлгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. ӨДрийн сайн цаг нь хулгана бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. тэрсүүд өдөр.
  Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан