Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто тээврийн үндэсний төвийн захирал хууль бусаар тарваганы арьс хил нэвтрүүлээгүй гэв


Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдэл хүргүүлсэн байна.
Тус мэдэгдэлд “Авто тээврийн үндэсний төвийн захирал Эрээн-Замын-Үүд хооронд зорчдог улс хоорондын зорчигч тээврийн автобусандаа 1000 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил нэвтрүүлж байгаад Эрээний талд 2017 оны 12-р сарын 06-ны өдөр саатуулагдлаа гэсэн худал мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Ташаа мэдээлэл тарааж, удирдлагын нэр хүндэд халдсан цахим хуудас, твиттер эрхлэн ажиллуулагчдын хууль бус үйлдлийг таслан зогсоож, холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Энэ мэтээр олон нийтийн сүлжээ болон цахим орчинд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагуудын нэр хүндэд халдаж, илт гүтгэсэн мэдээ, мэдээллийг зохион байгуулалттайгаар удаа дараа явуулж байгаа учир ийнхүү хууль хяналтын байгууллагуудад хандсан гэв.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан