Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Алтан-Өд” наадмын бүртгэл 27 хүртэл үргэлжилнэ


Монголын Зохиолчдын Эвлэлээс санаачлан утга зохиолыг, утга зохиолын төрөл зүйлүүдийг тэгш хөгжүүлэх зорилгоор оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмыг 2001 оноос зохион байгуулж ирсэн байдаг. Тус наадам нь зохиолчдын ном зохиолыг олон түмэнд хүргэх, уншигч олонд таниулах үүргээ 16 дахь жилдээ амжилттай гүйцэтгэж буй юм. Энэ жилийн наадамд оролцох уран бүтээлчдээ бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл энэ сарын 27 хүртэл үргэлжлэх нь. Тиймээс зохиолч, яруу найрагчдаа энэ хугацаанд амжиж бүтээлээ ирүүлэхийг Монголын зохиолчдын эвлэлээс анхааруулсныг уламжилъя. Мөн урьдын адил энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр наадмын шилдгүүдээ тодруулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан