Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цусгүй тулаан маргааш МҮЭСТО-д болно


MNBA Үндэсний лигт ганц ч хожигдоогүй Баруун, Зүүн бүсийг тэргүүлж буй Ховдчууд эзэнтэй Ховд Шонхорууд болон Тордайн Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид багууд хоорондоо учраа таарах гэж байна. Ялагдашгүй зүйл гэж хэзээч үгүй аль нэг нь энэ удаад эхний ялагдлаа амсах болно.Байрлал бүр дээрээ хүчирхэг бүрэлдэхүүнтэй хоёр багийн тоглолт сагс сонирхогчдыг огтхон ч уйдаахгүй нь ойлгомжтой.
Ховд Шонхоруудаас FIBA 3x3 Азийн аварга, Үнэ цэнэтэй тоглогч, Үндэсний супер лигийн дэд аварга аварга, Үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөн энэ улиралд тун гайхалтай байгаа билээ. Түүний хувьд энэ удаад самбарын шилдэг хамгаалагч сүүлийн жилүүдэд тоглолтын түвшин нь эрс ахиж буй Дэлхийн лигийн аварга О.Энхбаатарын эсрэг хэрхэн тоглох бол.
Мөн Архангай аймгийн урд шугамны туршлагтай шилдэг бүрэлдэхүүн шилдэг хамгаалагч Г.Цэнгүүнбаярын эсрэг ямар довтолгооны зохион байгуулалт хийх бол.
Уран гоёмсог тоглолтоороо бидний мэлмийг мялаасаар ирсэн лигийн шилдэг холбогч, МУ-н шигшээ багийн тоглогч Архангай Алтан Дорнодын Дайчид багийн довтолгооны найруулагч О.Сэргэлэн болон энэ жил Шонхоруудын бүрэлдэхүүнд шинээр нэгдээд буй Үндэсний супер лигийн Ирвэсүүд багийн холбогч Баярбат нарын дуэль ч гэсэн анхаарлыг татаж байна. Магадгүй бид бүхэн плей-оффын уур амсгалтай тоглолтыг энэ хоёр багийн тоглолтоос харах биз ээ.
Энэхүү супер тоглолтын талаар олон асуулт, таамаг, бас эргэлзээ бидэнд байна. Энэ бүхний хариултыг олоход нэгхэн л өдөр үлдээд байна. Дахин нэг сануулая Жинхэнэ цусгүй тулаан маргааш МҮЭСТО-д 21 цагаас болох гэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан