С.Баяр эх орондоо ирээгүй байна
2012 оны 7 сарын 25
Улс төрийн тэтгэвэрт суусан намын дарга, гүйцэтгэх засаглалын экс тэргүүн асан С.Баяр алс холын АНУ руу яваад удаж байна. Түүнийг намынхаа бага хуралд морилон ирнэ гэсэн мессэж эртнээс нисч эхэлсэн. Гэвч түүнийг ирсэн эсэх талаар бодиттой мэдээлэл огт байхгүй. МАН-ын бага хуралд суух зарим хүмүүсээс тодруулбал “Ирнэ гэсэн юм яригдаж л байсан. Гэхдээ хуралд лав ирсэнгүй. Тэрээр эх орондоо ирсэн бол хуралдаа суух байлгүй дээ” гэв. Тэгэхээр С.Баяр гэх эрхэм хүн Монголд ирээгүй бололтой. Эсвэл ирчихээд намын хурал надад хамаагүй, би улс төрийн тэтгэвэртээ гарсан хүн гээд гэртээ тухлан суугаа юм болов уу. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.