Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулжээ


Гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон. Энэ дагуу  Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  хэлтэс байгуулжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Хайрла хамгаал” үндэсний аяныг өрнүүлж, зургаан төрлийн богино хэмжээний шторкийг байгууллагынхаа цахим хуудаст байршуулсныг 11 мянган хэрэглэгч, олон нийтийн сүлжээ хуудсанд байршуулсныг нь 56 мянган хэрэглэгч үзэж сонирхсон байна.
Мөн нийслэлийн сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийн нарийвчилсан судалгаа хийж, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран тэдний оролцоог нэмэгдүүлж “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан