Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэв


Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэх мэдээллийг үгүйсгэж, иргэд болон худалдаа эрхлэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөхөөр өнөөдөр Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хэвлэлийн хурал хийв.
Тэд “Энэ төсөл нь маш зөв зүйтэй ажил. Өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдээд, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, ажил нэлээд урагштай явж байна. Мөн нийслэлийн Засаг дарга С.Батболд тодорхой шийдвэрүүдийг гаргаснаар Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа зогсохгүйгээр цаашид явах юм байна гэсэн итгэл худалдаа эрхлэгчдэд төрж эхэлсэн. Жишээлбэл, Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлан, төвийн дулаанаар хангахаар нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан.
Гэхдээ зарим нэг газарт очоод ажил гацах явдал гарч байна. Жишээлбэл бидний хэлдгээр 1000 машины зогсоол буюу Даяар хас ХХК нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Улаанбаатар төмөр зам нь уг өөрийн мэдлийн газрыг гарсан зураг төслийнхөө дагуу төмөр замын төв буудлын авто машины өргөтгөсөн стандартын зогсоол барьж ашиглах үүрэг хүлээж нийслэлээс тухайн газрыг шийдвэрлүүлж авсан. 2016 оноос хойш Даяар хас компанийн гэрээ дуусч, үйл ажиллагааг зогсоо, төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаагаа явуулна хэмээн удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Түүгээр барахгүй шүүхэд хандсан байдаг. Шүүхээс тухайн газрыг УБТЗ-ын мэдэлд шилжүүлж, газраа чөлөөл гэсэн шийдвэр гарсан. Гэтэл тус компани хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар ирсэн” хэмээн Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Д.Бадрал ярьсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан