Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК ажилчдынхаа эрүүл мэндэд учруулсан хохирлынхоо хариуцлагыг хүлээхгүй юу

Төмөрлөгийн үйлдвэрийн хордсон ажилчид цусны дээжээ гадаадад шинжлүүлэхийг Эрүүл мэндийн сайдаас хүсчээ-

Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид хордлогонд орсноос хойш бараг хагас сарын хугацаа өнгөрчээ. Тухайн үед манай үйлдвэрийн ажилчид химийн бодисонд хордоогүй, амь насанд болоод эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөл үүсээгүй гэж мэдэгдэж байсан “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийнхан харин энэ хугацаанд таг чиг, усанд хаясан чулуу мэт дуугүй байсаар. Хэний буруутай үйл ажиллагаанаас болж ийм нөхцөл байдалд хүрсэн, ямар хариуцлага тооцож буй талаар ам нээсэн ч үгүй. Тэр бүү хэл хордсон олон тооны ажилтнуудаасаа уучлалт хүссэн гэх мэдээллийг ч олж харсангүй. Албан ёсны сайтад нь энэ оны 11 дүгээр сарын 27-нд компанийн спорт өдөрлөгийн тухай л мэдээ орсон харагдав.

Гэвч энэ хугацаанд ажилчдын онош химийн бодисын хордлого буюу метал хайлуулалтын цутгуурын цехээс гарсан хий, утаанаас болсон гэж урьдчилсан байдлаар гарснаас гадна хордлогод орсон ажилчдын тоо 51 болж нэмэгдсэн байдаг.

Тухайн үед 31 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 20 нь өрхийн эмчийн хяналтад байсан бол өнөөдрийн байдлаар 32 ажилтныг эмнэлгээс гаргаж, мэргэжлээс шалтгаалах өвчний эмчийн хяналтад оруулжээ. Харин нэг хүнийх нь биеийн байдал дунд зэрэг байгаа учир эмнэлэгт хэвтэж буй аж. Хордлогын шалтгааныг тогтоох, өвчтөнүүдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх багт ажилласан Эрүүл мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор профессор С.Юндэнгийн өгч байсан мэдээллээр бол хүнд металын хордлогыг нэлээд удаан хугацаанд эмчлэх шаардлагатай байдаг юм билээ. Тэгэхээр эмнэлгээс гарсан ажилчдыг бүрэн дүүрэн эдгэрсэн гэж ойлгоход тун бэрх. Дээрээс нь манай улсад хүний бие дэх хүнд металыг илрүүлэх нарийн шинжилгээний лаборатор байхгүй учир тэдний биед хордуулагч бодис үлдсэн эсэх, цаашдаа ямар нэгэн нөлөө үзүүлэхийг хэн ч тааварлашгүй юм.

Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дарханд ажиллах үедээ тус аймгийн нэгдсэн эмнэлэгт л хэвтэн эмчлүүлж байсан үйлдвэрийн ажилчидтай уулзахад өөрсдөө яг юунд хордсоноо мэдэхгүй байгаагаа, цаашдаа ахин энэ ажлын байранд ажиллах эсэх, цусанд нь хэр зэргийн хордуулагч бодис үлдсэнийг, үр урагт нөлөөлөх зэрэг олон асуудалд санаа зовж буйгаа хэлж, ярьж байжээ. Түүгээр ч зогсохгүй энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд дамжуулан зохих арга хэмжээг авч өгөхийг хүссэн өргөдлүүдээ хавсарган өгсөн байна.

Үүний үр дүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ сарын 12-нд Эрүүл мэндийн  сайд Д.Сарангэрэлд Яаралтай арга хэмжээ авахуулах тухай албан бичиг хүргүүлсэн гэв.

Албан бичигт “Манай улсад хүнд металын хордлогыг илрүүлж оношлох лаборатор байхгүй нь үр дүнтэй эмчилгээ хийх, хордлогын дараах хор уршгаас сэргийлэхэд хүндрэл учруулж буй нь ажилчид, тэдний гэр бүлийн санааг зовоосон асуудал болоод байна.

Иймд энэхүү үүссэн асуудлыг яаралтай судалж, арга хэмжээ авах үүрэг бүхий Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг гарган, хордсон ажилчдын цусны дээжийг гадаад улсад шинжлүүлэх, оношлуулах, үр дүнтэй эмчилгээ хийх ажлыг цаг алдалгүй зохион байгуулж өгөхийг Танаас хүсье” гэжээ.

Мөн хэрхэн шийдвэрлэж буй талаараа хариу ирүүлэхийг хүсээд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн нэр бүхий 33 ажилтны гарын үсэг бүхий өргөдлийг хавсаргажээ. Тэгэхээр хордсон ажилчдын болоод тэдний гэр бүлийн санааг амраах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргалаа ч хохирлыг, зардлыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхой биш байна.

 

0 Сэтгэгдэл
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
Хамгийн их уншсан