Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан:Нээлттэй сонсголд Д.Энхбатын гэр бүлийнхэн ирнэ



БНСУ руу Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлээд буй Б.Хурцад холбогдох асуудлаар маргааш “НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” хийхээр болжээ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр “Хуулиараа томилгооны сонсголыг Байнгын хороо хийх үүрэгтэй байдаг. Гэвч Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо Томилгооны сонсгол хийхээс цааргалж, зугтаад байна. Тиймээс Томилгооны  сонсголыг хийхийг санаачилсан УИХ-ын гишүүд маргааш 10:00 цагт өргөдөл гаргасан иргэдийг Төрийн ордонд хүлээн авч Нээлттэй сонсгол хэлбэрээр иргэдээ сонсоё гэдэг шийдвэр гаргалаа. Энэ сонсголд генерал Б.Хурцыг ч мөн урьж байна. Маргаашийн сонсголд Франц, Германаас хууль бусаар хулгаалагдаж, гэмт хэрэгт сэрдэгдэж, яллагдаж байгаад амь насаа алдсан Д.Энхбатын гэр бүлийн хүмүүс ирнэ” гэв. Түүнчлэн Б.Хурц болон түүний эхнэртэй холбоотойгоор гомдол гаргасан хүмүүсийг ч гэсэн тус сонсголд оролцохыг урьсан байна. 

0 Сэтгэгдэл
Batzandan mundag bna.ingej baij uls oron uragshilna.xogjino.xezee zob xvmvvse tomildog bolox be.reketvvdiig nam darax xeregtei
Хамгийн их уншсан