Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн байгууллагууд нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй байгааг анхааруулав

Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн хурал өнөөдөр болж журмын төсөл, ирэх оны үйл ажиллагааны чиглэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар хэлэлцлээ.
“Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүн хүч, цаг хугацаа хэмнэхээс гадна авлига, хүнд суртал үгүй болж, иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэнэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн дарга Г.Занданшатар үзэж байсан юм.
Тэрээр төрийн байгууллагуудад цахим засаг, мэдээллийн технологийн чиглэлээр улсын болон гадаадын зээл, тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, уялдаа холбоо хангалтгүй байгааг анхааруулав.
Иймээс төсөл, хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт мэдээлж, тайлангаа ирүүлэх, цаашид төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бол дээрх байгууллагаас санал авч байхыг яам, агентлагуудад зөвлөмж болголоо.
Цахим засгийн өнөөгийн байдлаас үзвэл Үндэсний дата төв, сумдын шилэн кабелийн сүлжээ, иргэний цахим үнэмлэх, 11 11 төв, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем бий болсон байна.
Цаашид цахим засгийн талаар гаргасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн онлайн, цахим харилцааг хөгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний төлбөр тооцоо, шимтгэлийг шийдэх, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хаягжилтын нэгдсэн тогтолцоо бий болгож, шуудангийн хүртээмжийг нэмэхийг зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

Хамгийн их уншсан