Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн зөрчлийн дийлэнхийг эзэлжээ


МХЕГ-ын даргын баталсан 01/27 тоот удирдамжийн дагуу Нийслэлийн 9 дүүрэгт Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байгаа аж.
Шалгалтанд худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 432 иргэн аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 422 зөрчил илрүүлж 276 зөрчлийг арилгуулж ажиллажээ.
Илэрч буй зөрчлийн дийлэнх хувийг хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн эзэлж байсан байна.
Тухайлбал, импортоор орж ирсэн хүүхдийн төрөл бүрийн тоглоомон чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүн, мөн зоогийн газруудад хаяг шошгын зөрчилтэй хоол амтлагчуудыг хэрэглэж байгаа зөрчил нийтлэг илэрчээ.
Зөрчил арилгуулахаар нийт 15 албан шаардлагыг хүргүүлж 4 аж ахуйн нэгжид 11000.0 мянган төгрөгийн торгууль шиитгэвэр оногдуулсан байна.
Хяналт шалгалтад хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад “Шинэ жилйин баярын үер болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг өгч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан