Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн ордонд иргэд Б.Хурцыг шүүж, эрхэм гишүүд Элчингээр томиллоо


УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн ТЕГ-ын дарга Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдол УИХ-ын байнгын хороонд ирж байгаа учраас нээлттэй сонсгол явуулах хүсэлт гаргаж, нэр бүхий 21 гишүүн дэмжсэнээр өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар бүрэн эрхийн хүрээнд зохион байгуулж буйгаа дуулгасан бөгөөд С.Зоригийн амь насыг хороосон хэрэгт сэжиглэгдсэн Д.Энхбат агсаны  эгчийн охин Хулан, эхнэрийнх нь дүү мөн Б.Хурцад бизнесээ булаалгасан гэх иргэн Б, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын өмгөөлөгч, Сөрөг тагнуулын ажилтан асан Цогтбаатарын өмгөөлөгч нарын хүмүүс ирсэн байлаа.

 Д.Энхбат агсны ар гэрийн төлөөллөөс хэлсэн үгэндээ “Монголын төр манай гэр бүлээс уучлал гуйгаасай гэж хүсч явдаг. Энэ хүнийг хэрхэн хэлмэгдүүлсэн, амь насаа алдахад юу хүргэсэн гэдгийг бид хэлсэн, хэлээгүй ард түмэн мэдэж байгаа” гэв. Харин ТЕГ-ын сөрөг тагнуулын ажилтан асан Цогтбаатарын өмгөөлөгч нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хэргийг  Б.Хурц санаатайгаар улсын нууцад оруулж, албан тушаалаар нөлөөлсөн байж болзошгүй хэмээж байв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хуулиас дээгүүр албан тушаал гэж Монгол Улсад байдаггүй юм. Бид дээрх хэргүүдийг дахин сэргээн шалгуулна. Эрдэнэтийн 49 хувийг  авсан хэрэгтэй ч  Б. Хурц холбоотой гэлээ. Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар мөн оролцсон юм.

 Хэлэлцүүлгийн үеэр Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга байсан иргэн Энхбатын хэлсэн үг олны анхаарлыг татсан юм.Тэрээр Б.Хурцын эхнэр Сарнайгийн “Сарнайх” компанитай холбоотой татварын асуудлаас болж, 14 сар шоронд хоригдсон хэмээн хэлсэн. Татварын акт тавьж, дансыг нь хааснаас болж, Б.Хурц өс зангидаж, намайг авлига авсан зэргээр гүтгэж, ийн хорьж цагдсан гэлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын өмгөөлөгч Мөнхсайхан, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүний үйлчлүүлэгч С.Ганбаатар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ нь Б.Хурцын зохион байгуулсан ажил гэж үзэж өргөдөл гаргасан” гэв. Тэрээр С.Ганбаатарын рейтинг өндөр байсан учраас тагнуулын тусгай албаныхан оролцосн ажиллагаанд гадаадын хүмүүсийг татан оруулсан. Гадны хүнээс мөнгө авсан гэдэг асуудлыг цагдаагаас нотлоогүй байгаа бөгөөд энэ асуудалд одоогоор хариу өгөх газар алга гээд гомдолтой байгаагаа илэрхийлэв.

Харин энэ үеэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух  Элчин сайдаар томилох тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, томилохоор дэмжсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан