Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдийн 17854 өргөдлийг холбогдох байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ


Энэ оны З дугаар улирлын байдлаар  төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 446703 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаад байна. Үүнээс  427994 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн.  Ингээд нийт асуудлын 95.8 хувийг нь шийдвэрлэж хариу өгсөн  хэмээн Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.
Одоогоор 17854 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 587 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлээд байна.
Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн асуудал нь газар хүссэн, эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой болон орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлууд ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан