Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уурхайн гүнд агааргүй болсон гурван иргэний амийг аварлаа


Налайхын уурхайд дахиад л осол гарлаа. Тус  дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг  “Цагаан Шонхор” ХХК-ийн эдэлбэр газарт иргэн М-ийн нүүрсний бичил уурхай ажилуулдаг аж. Гэтэл тэр уурхайн налуу амны цахилгаан хуваарилах самбарт гэмтэл гарсны улмаас гурван иргэн цахилгаангүй, агааргүй болжээ. Ингээд   ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллав. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан  агааргүй болсон гурван иргэнийг эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгөөд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан