Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ


Аргын тооллын 12 дугаар сарын 20,Буд гараг. Билгийн тооллын 2, элдэв тэнгэртэн одтой, өвлийн дунд хар хулгана сарын найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.
Өдрийн наран 08 цаг 42 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морт жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх,гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,хонь,нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад  хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан