Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буриадад авто осолд орсон тамирчин хүүхдүүд өнөөдөр гэртээ ирнэ

ОХУ-ын Буриадын автозамд Монголын тамирчин хүүхдүүдийн сууж явсан микроавтобустай жижиг оврын тэрэг мөргөлдсөний улмаас нэг хүн нас барж, 4 хүн хөнгөн гэмтсэн тухай "ТАСС" агентлаг өчигдөр мэдээлсэн юм. Буриадын Залуус, спортын асуудал хариуцсан яамнаас өгсөн мэдээллээр тамирчин хүүхдүүд гэмтэж бэртээгүй бөгөөд өнөөдөр гэртээ ирэх юм. Өчигдөр тус яамны хэвлэлийн албанаас “ Хүүхдүүд Гусино нуурын зочид буудалд байрлаж амарч байна. Маргааш Сэлэнгээс автобус ирж хүүхдүүдийг авахаар болсон. Манай зүгээс Хиагт хүргэж өгөөд Монголын талын автобусанд суулгана” гэжээ. Улаанбаатараас Станислав Копыловын нэрэмжит тэмцээнд
Эрхүүд оролцчихоод буцаж явсан тамирчдын микроавтобус Буриадад ниссан маркийн суудлын машинтай мөргөлдсөний улмаас суудлын машины жолооч нас барсан бөгөөд микроавтобус цаашид хөдлөх ямар ч боломжгүй болсон юм. 12 тамирчин болоод 3 дасгалжуулагчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. 
Гэвч тэдний сууж явсан микроавтобус цаашид явах боломжгүй болсон тул Улаан-Үд дахь Монголын консулын газраас маш яаралтай арга хэмжээ авч, хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгөхөөр болсон байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан