Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль цааз батлах, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэхэд сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 3 ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 08.43-17.03
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Мод
Аргын тооллын 12 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 3, Элдэв тэнгэртэн одтой, хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан