Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татварын мэдээллээ ил болгож оффшорын хар жагсаалтаас гарна

Манай улс Европын холбооны оффшор бүс хэмээн нэрлэгдсэн харжагсаалтад саяхан орсон.  Үүнд орсон шалтгаан нь татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ зэрэг нь хангалтгүй хэмээн үнэлэгдсэн, “Татварын бааз гувчуулах, ашиг зувчуулахын эсрэг” заавал дагаж мөрдөх шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлээгүй явдал байв.  Урд нь энэ малаар манай улсад сануулж байсан ч татварын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх ёстой учир ийм байдалд хүрсэн хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг байгууллагад элсэн орох тухай хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзжээ. Ингээд “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний татварын хэлэлцээртэй холбогдох хэсгийг хэрэгжүүлэх тухай олон талт хэлэлцээр”, “Татварын удирдлагын чиглэлээр харилцан туслалцах тухай олон талт хэлэлцээр”-т элсэн орох шаардлагатай эсэхийг судлах болсон байна.
Үүнээс гадна Банк, санхүүгийн байгууллагын харилцагчдын мэдээллийн зөвхөн татварын зорилгоор ашиглах чиглэлээр мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчин бүрдүүлэх, шинэчлэх, ажлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгож, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөлөө. Сангийн яамнаас Татварын хуулийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна. Мөн дээрх хар жагсаалтаас гарах хэлэлцээр, хөтөлбөрүүдэд нэгдэх, даган мөрдөх тухай байр сууриа илэрхийлэх болжээ. Сангийн сайд дээрх байгууллагад хүсэлт явуулснаар гишүүнээр элсэн орсонд тооцогдох аж.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан