Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвлийн туйл улирал буюу Ес 01 цаг 52 минутад эхэлнэ


БИЛГИЙН ТООЛЛЫН 4
ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 08.43-17.03
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий
  Аргын тооллын 12 сарын 22, Сугар гараг.
 Булаагч одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл болох улирал 01 цаг 52 минутад эхэлнэ. Ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан