Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аж ахуйн нэгжүүд 25 кг жинтэй хивэгийг 9800 төгрөгөөр зарна


Зуншлага тааруу байсан тул өнгөрсөн намар манай улс өвс, тэжээл хангалттай нөөцөлж чадаагүй. Иймд импортоор оруулж ирж буй өвс, тэжээлийг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлсөн билээ. Ингээд   Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрээр  51 мянган тонн тэжээл оруулж ирнэ.
Одоо нийт 40 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээлийг  34 аж ахуйн нэгжээр дамжуулан орон нутагт хүргэх, борлуулах ажил өрнөж байна.
Эдгээр аж ахуйн нэгж ХХААХҮЯ-тай   өвс, тэжээл хямд үнээр нийлүүлэх “Бодлогын гэрээ” байгуулжээ.  ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тус компанийн төлөөлөлүүдтэй уулзаж гэрээнд заасан үнийн дүнгээр бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг санууллаа.
Дээрх аж ахуйн нэгжүүд борлуулах аймгаас хамааран тухайн аймгийн бүх суманд дунджаар нэг тонн хивгийг 334000-480000, хорголжин тэжээлийг 344000-517700, овьёосыг 400000-537700, арвайг 410000-440000 төгрөгөөр тус тус худалдаалж эхэлжээ
Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хэрэгжиж буй 25 кг хивэг 9800 орчим, 40 кг хорголжин 17200 орчим төгрөгөөр тус тус зарагдах тооцоо бий.  
Өнөөдрийн байдлаар 1947,8 тонн хивэг, 1324,1 тонн хорголжин, 21,2 тонн тэжээлийн бэлдмэл импортоор орж ирээд байна. Үүнээс ХХААХҮ-ийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан 9 аж ахуй нэгж нийтдээ  1248,2 тонн хивэг, 761,9 тонн хорголжин тэжээлийг импортоор оруулж ирэн Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн малчдад хүргэн, худалдаалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан