Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Худалдаачид бие даасан хуультай болохыг хүсч байна


Худалдаачид өнөөдөр /2017-12-25/ чууллаа. Монголын худалдааны академи, ХХААХҮЯ, ГХЯ хамтарч “Их хүрээ 2017”  чуулганыг зохион байгуулав. Худалдаан салбар бол манай эдийн засгийн гол бааз суурийн нэг. Манай улсад нийт 64 мянга гаруй аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн 28 гаруй мянга нь худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тус салбар энэ оны байдлаар ДНБ-ий 16 хувийг бүрдүүлж буй юм. Статистикаас харвал худалдааны салбар энэ жил 16.7 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Худалдаачид бие даасан хуульгүй, эрх зүйн орчин дутмаг, хөгжлийн бодлогын бичиг баримтгүй тул манай салбарын хөгжил дэвшилд саад болж байна хэмээн дүгнэв. Мөн Зөрчилийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд торгуулийн дарамт нэмэгдсэн хэмээж байна. Ингээд худалдаачид тус салбарын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон бие даасан хуультай болох санал хүсэлтээ эрх баригчдад уламжилхаар боллоо.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан