Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нарантуяа: Үйлдвэрлэгчид хүссэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шахдаг гаж үзэгдэл бий болсон



Жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих холбооны зөвлөх, “Эм Зэт худалдааны академи” ХХК-ийн захирал Д.Нарантуяагаас жижиглэн худалдааны салбарын өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Хямралын улмаас жижиглэн худалдаа эрхлэгчдийн борлуулалт муудсан. Одоо өнөөгийн байдал ямар байна. Эдийн засгийн засаг энэ онд өсөлттэй гарлаа. Худалдааны салбарт сэргэж байна уу?

-Манай холбоо сүүлийн гурван жилд судалгаа хийж ирсэн. Судалгаанаас харвал жижиг 10 дэлгүүр тутмын 3 нь үүдээ хаах нь энгийн үзэгдэл боллоо. Үүний гол шалтгаан нь санхүүгийн дутмаг байдал, зээл, зээлийн өндөр хүүгийн дарамт юм. Нөгөө талаас бизнесийн орчин таатай бус жижиг бизнес эрхлэгчдэд дарамттай олон дүрэм журам үйлчилдэг. Эдгээрээс гадна мэргэжлийн худалдаачид зайлшгүй хэрэгтэйг харуулж байгаа юм. Нийгэм солигдож зах зээлд орсоноор хүн бүр худалдаачин болсон. Гэтэл өнөөдөр энэ өрсөлдөөн дунд мэргэжлийн худалдаачингүй бол явуургүй болох хандлага ажиглагдаж байна. Иймд энэ чиглэлээр сургалт, судалгаа хийлээ. Судалгаагаар хууль эрх зүйн орчин, татварын бодлого, хувь хүний бизнесээ авч явах чадвар худалдааны салбарт тулгамдаж буй асуудал гэж тогтоосон.

-Та хууль эрх зүйн орчин дутагдалтай гэлээ. Үүнийг бүрдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Худалдааны салбарт үйлчилж буй хангалттай хуулиуд бий. Гэхдээ амьдралд хэрэгжихдээ зөрчил, хүндрэл учруулж байна. Их олон хуульд худалдаа эрхлэлтийн талаар тусгасан тул худалдаачид тэр бүр хууль мэдэхгүй алдах явдал олон гардаг. Худалдааны салбарт бие даасан хууль алга. Иймд бусад хуулийн 100-аад заалтыг түүвэрлэн авч худалдааны салбарыг зохицуулж байгаа. Энэ нь жижиг худалдаа эрхлэгчдэд хүндрэл, чиргэдэл учруулах болсон.

-Тухайлбал, хууль эрх зүйн орчны ямар ямар зөрчилтэй асуудал байгаа вэ?


-Худалдаачдын эрх, үүргийг тодорхойлсон зүйл алга. Мөн хариуцлагын системгүй юм. Олон улсын жишигт эдгээрийг тов тодорхой зааж өгсөн байдаг. Ингэж байж худалдаан салбар жам ёсоороо хөгжинө.

-Жижиглэн худалдаа эрхлэгчид бизнестээ хямд өртөгтэй санхүүжилт олох ямар арга зам байна вэ?

-Энэ бол байнга л яригддаг асуудал. Зөвлөгөөн болгон дээр хөнддөг. Тэгээд бодлогын зээлээр дэмжих гэсэн шийдвэр гардаг. Гэвч хэрэгжихгүй байна. Учир нь төрийн бодлого тогтворгүй аль нэг намаас хамаарч байгаад бий. Төрийн бодлогын залгамж халаа муу тул хэрэгжих нөхцөл тааруу юм.

-Төрөөс жижиг дунд үйлдэврлэл, гадаад худалдааг дэмжих төсөл хөтөлбөр нэлээд хэрэгждэг. Үүнд худалдаачид хамрагдаж чаддаг уу?

-Худалдаачдад хөнгөлөлттэй, урт хугацааны зээл олдоход хүндрэлтэй. Төрөөс жижиг дунд үйлдвэрлэгчдээ асар хүчтэй дэмждэг. Худалдаачдыг дэмжих бодлого нь үлбэгэр. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг борлуулах сувгаа дэмжихгүй байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийг хичнээн дэмжээд ч тэр цааш хөгжихгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжээд, татаад байхад өндийж хөгжихгүй байгаа нэг шалтгаан нь энэ гэж би боддог. Ийм учраас үйлдвэрлэгчид хүссэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шахдаг гаж үзэгдэл бий болчихоод байгаа юм. Уг нь хэрэглэгчдийн хүсэлтийг худалдаачид үйлдвэрт уламжилдаг. Тэр үйлдвэр нь эрэлттэй бүтээгдэхүүн гаргадаг учиртай. Өөрөөр хэлбэл дэлхий нийтэд худалдаанд суурилсан үйлдвэрлэл гэсэн систем байх ёстой. Гэтэл манайд болсон болоогүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлуулах гэсэн ойлголттой болчисон.

-Та мэргэжлийн худалдаачингүй бол энэ салбар цааш хөгжихөд хүнд гэсэн. Тэгвэл худалдааны мэргэжилтэнг хэрхэн бэлтгэх вэ?

-Манай их дээд сургуулийн сургалтын системд нэг гажуудал гарлаа. Урд нь Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль гэж байсан. Үүнийг МУИС-ийн Бизнесийн сургуультай нэгтгэсэн. Энэ жилээс бие дааж байна. Мөн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоо гажуудалтай. Тухайлбал, мэргэжлийн бус хүмүүс түр сургалт явуулдаг замбараагүй байдал тогтлоо. Тэгээд сургалтын хөтөлбөр нь орчин үеийн шаардлага хангаагүй, бизнесийн зорилго агуулсан үзэгдэл их болсон. Иймд бид “Худалдааны академи” гэсэн мэргэжлийн сургалтын төв нээж мэргэшсэн ажилтан бэлтгэх системд орж байна.

-Тэгвэл  худалдааны мэргэжилтэн бэлтгэхэд хэдий хугацаа шаардлагатай вэ?

-Сургалтын хөтөлбөрүүд янз бүр. Худалдааны тодорхой хэмжээний суурь мэдлэгтэй хүмүүст 14-21 хоног, анхан шатны мэдлэггүй бол 21-ээс дээш хоногт сургалт явуулж мэргэжил олгож байгаа. Цаашдаа худалдааны мэргэжлийн зэрэг дэвтэй болгох асуудлыг судалж байна. Энэ нь худалдааны салбарт ажиллагчдын  цалин урамшуулал нэмэгдэх,  мэргэжлийн ур чадварыг нь үнэлэх системтэй болно гэсэн үг.

-Энэ чуулганаас ямар үр дүн, шийдвэр гарна хүлээлт байна вэ?


-Энэ удаагын чуулганаар үндсэн гурван асуудал хөндөнө. Эхний асуудал нь худалдааны хууль эрх орчины нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. Өнөөг хүртэл худалдааны салбар бие даасан хуульгүй явж ирлээ. Хоёрдугаарт жижиглэн худалдаа эрхлэгчдэд стандартын үр өгөөжийн талаар хэлэлцэнэ. Бид олон улсын стандарт хэрэгжүүлээд эхэлбэл жижиглэн худалдаачдад ямар өөрчлөлт авч ирэхийг ярих юм. Гуравдугаарт үйлчилгээний салбарт технологи их хоцрогдсон. Иймд шинэ дэвшилтэд технолги нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байна.
Мөн  өмнө болсон Үндэсний хэмжээний хоёр зөвлөгөөнөөс гасан шийдвэр хэрхэн хэрэгжсэнийг дүгнэн хэлэлцэж байна. Мөн ирээдүйд хийх ажлаа төлөвлөн ярилцана. Эдгээрээс гадна худалдаа эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, төр засгаас ямар дэмжлэг үзүүлж байгаа гээд хэлэлцэх асуудал их бий. Тэгээд чуулганаас гарсан санал, хүсэлтээ төр засагт уламжилна. Чуулганы өмнө бид гадаад, дотоодын экспертүүдтэй хамтарч бэлтгэлээ хангасан. Тухайлбал, Японы Элчин сайдын яамтай хамтран ажилласан. Тус улсын олон компани бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа. Мөн ХААХҮЯ, ГХЯ дэмжин оролцож байна. Ийнхүү Худалдаа эрхлэгчдийн чуулган маань жилээс жилд хүрээгээ тэлэн ажиллаж байгаа. Тэгэхээр бид зөвхөн дотооддоо бус гадаад зах зээлд адил үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж шинэ технологи, инноваци оруулж ирэх зорилго бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан