Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Том ба Жерри, Багс Банниг бүтээгч нас баржээ

Америкийн хүүхэлдэйн киноны алдарт зураач Роберт Гивенс 99 насандаа өөд болжээ. Тэрээр 100 жилийн хугацаанд хэдэн зуун мянган зураг зурсны ачаар өнөөг хүртэл хүүхэд бүрийн амтархан үздэг олон арван киног бүтээсэн юм. Тэрээр өөрийн ухамсарт амьдралаа хүүхэлдэйн кино бүтээхэд зориулсан нэгэн. Walt Disney Co., Warner Bros, Hanna-Barbera зэрэг студид хүүхэлдэйн зураачаар 60 жил ажилласан бөгөөд түүний ачаар алдарт “Том ба Жерри” мэндэлсэн байна. Мөн Багс Банни туулай, усан цэрэг Попая нар Робертын бүтээл юм. Роберт Гивенс 1937 онд сургуулиа дөнгөж төгсөөд л Уолт Диснейд ажилласан бөгөөд хүүхэлдэйн кино бүтээгчид залуу уран бүтээлчийн авьяасыг маш хурдан мэдэрч, түүнийг олон кинонд урьж ажиллуулсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан